Археологичид Египетийн хойд хэсэгт Клеопатра хатан хааны хөрөг бүхий 337 зоос, эрэгтэй болон эмэгтэй хүний цээж баримал мөн МЭӨ IV зуунд хамаарах эртний Грекийн сүмийн туурь илрүүлжээ.
Эд өлгийн зүйлсээс цагаан гантиг чулуугаар хийсэн титэм зүүсэн эмэгтэй хүний цээж баримал болон эртний Египетийн хаадын зүүдэг толгойн немес өмсгөл бүхий эрэгтэй хүний баримал эрдэмтдийн анхаарлыг онцгойлон татжээ. Ингэхдээ титэмтэй эмэгтэй хэн болох талаар эрдэмтдийн санал хуваагдаад байна. Зарим нь түүнийг Клеопатра гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь Птолемейн удмын гүнж гэж таамаглаж байна.
Сэтгэгдэл ( 0 )