Францад хараал бүхий олон тооны самбар олжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 18

Францын археологичид Орлеон хотод Ромын эзэнт гүрний үед хамаарах олон тооны булш илрүүлжээ. Булшнууд дотор хараалын үгё бүхий хар тугалган самбарууд байсан бөгөөд хоёр дээр нь устаж үгүй болсон Гали хэлээр хараалын үгсийг бичсэн байжээ.

Эрдэмтдийн ярьснаар, олдворууд нь МЭ I зууны сүүлээс III зууны эхэн үед хамаарах аж. Археологичид нийт 21 самбар илрүүлээд байна. Ийм төрлийн эд өлгийн зүйлсийг бурханд хандахдаа ашигладаг байж. Бурханд хандсан үгсээ самбарт бичин, хадаас зоон, газарт булдаг байсан аж. Хүмүүс дээд хүчнээс өөрсдийнхөө дайсныг шийтгэхийг хүсдэг байжээ.

Шинжээчид нэг самбарыг нь сайтар судлаад байна. Гали хэлээр бичсэн хараал бүхий самбарыг эрэгтэй хүний булшнаас илрүүлсэн бөгөөд хагарсан ваар, хэдэн ширхэг зоосны хамтаар олджээ. Самбар дээрх бичээсний заримыг нь хөрвүүлэхэд самбарыг Ромын дайны бурхан Марс Ригисамост хаягласан байна. Самбарт тухайн хүн Марс бурханд хандан шударга бус үйлдлийнх нь төлөө хэд хэдэн хүнийг шийтгэхийг хүсжээ.

Эрдэмтдийн баг ойрын үед бусад самбарууд дээрх бичээсийг тайлахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top