Өмнөд Африкийн археологичид нутгийн Сан омгийнхны зурсан хадны зургууд үлэг гүрвэлээс өмнө дэлхий дээр амьдарч байсан амьтдыг дүрсэлсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Фри Стэйт мужид агуйн хаданд гадил жимстэй төстэй урт биетэй, том соёотой нэгэн үл мэдэгдэх амьтан дүрсэлсэн байдаг байна. Зарим археологичид нутгийн иргэд далайн морийг дүрсэлсэн гэж таамаглаж байсан ч Африкт далай морь болон түүнтэй төстэй амьтад байдаггүй. Зураг дээр ямар нэгэн домгийн амьтан дүрслэгдсэн гэж үзэх нь ч бий. Харих сүүлд явуулсан судалгаагаар эрдэмтдийн баг хадан дээр 265-200 сая жилийн өмнө дэлхий дээр амьдарч байсан дицинодонтыг дүрсэлсэн байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Дицинодонтуудыг орчин цагийн хөхтөн амьтдын өвөг гэж үздэг байна. Сүг зургийг зурсан Сан омгийнхон дицинодонтуудыг амьдаар нь хараагүй ч тэдний чулуужсан араг ясыг хангалттай харсан байх боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. Өмнөд Африкийн Кару бүс нутаг, тэр дундаа Фри Стэйт мужийн зарим нутаг олон сая чулуужсан олдвор, амьтдын араг ястай бөгөөд ихэнх нь дицинодонтын араг яс аж. Сан омгийнхон дицинодонтуудыг “борооны амьтан” хэмээн домогтоо мөнхөлсөн байдаг гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )