Эртний перучуудын нарийн шивээсийг харуулав

Я.Болор | Zindaa.mn
10 цагийн өмнө

Хонконгийн их сургуулийн археологичид Перуд олдсон эртний занданшуулсан шарилуудын арьсан дээр шивсэн маш нарийн зургуудыг лазерын тусламжтай илрүүлжээ.

Эрдэмтдийн баг орчин үеийн Перу улсын нутаг дэвсгэрт инкачуудын эзэнт гүрнээс өмнө цэцэглэж байсан Чанкай соёл иргэншилд хамаарах 100 орчим занданшуулсан шарилыг судалжээ. Шарилуудын арьсан дээр хар бэхээр шивсэн жижиг хэмжээтэй хээнүүдийг МЭӨ 1250 онд хийсэн байна. Шарилуудын алга, хуруу, эгэм болон биеийн бусад хэсгүүдэд олон тооны шивээснүүд байхыг илрүүлжээ. Эрдэмтдийн анхаарлыг гурвалжин, ромбо зэрэг хэлбэртэй давтагдсан хээнүүд татсан байна.

Эдгээр шивээсийг хэрхэн хийсэн нь одоогоор тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч гүйцэтгэсэн чанараараа цахилгаан машинаар гүйцэтгэсэн орчин үеийн зурагтай дүйцэхүйц байгааг судлаачид онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top