Эрдэмтэд 1000 настай үрээс устаж үгүй болсон модыг сэргээжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 25

Израил, Швейцар, АНУ зэрэг улсын эрдэмтдийн баг 1000 жилийн настай үрийг үрслүүлж, эрт дээр үед устаж үгүй болсон модыг сэргээжээ. Тус мод нь христийн шашны Библи сударт дурдагддаг байна.

Нууцлаг үрийг 1980-аад оны сүүлээр Иудейн /Жүүдийн/ цөл дэх нэгэн агуйгаас олжээ. Шинжилгээгээр, тэрхүү үр МЭ 993-1203 оны хооронд гарсан болохыг тогтоосон байна. Эртний үрээс мод ургуулахын тулд 14 жил шаардагджээ. Өдгөө тус мод гурван метр өндөр ургаад байна. Мод нь Burseraceae аймгийн Commiphora төрөл зүйлд хамаардаг бөгөөд орчин цагт 200 орчим төрлийн ургамал энэхүү төрөл аймгийг төлөөлдөг байна. Эрт цагт ийм төрлийн мод өнөөгийн Израил, Палестин, Иорданы газар нутгийг багтаадаг Өмнөд Левантын нутагт ургадаг байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top