Трамп Энэтхэгийн ерөнхий сайдтай уулзах бодолтой байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 16

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Малайзийн нийслэл Куала-Лумпур хотод аравдугаар сарын 26-28-нд болох Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди-той уулзах бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.

“Моди миний найз. Бид маш сайхан харилцаатай байдаг” гэж тэрбээр лхагва гарагт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ. Трамп Азийн орнуудаар айлчлах явцдаа Энэтхэгийн ерөнхий сайдтай уулзаж магадгүй тухай Nikkei Asia портал өмнө нь мэдээлж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top