Стандарт, хэмжил зүйн газрын албан хаагчид 300 гаруй мод тарилаа

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Стандарт, хэмжил зүйн газар нь байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон бүх нийтээр мод тарих үндэсний өдөрт идэвхтэй хамрагдлаа.

Энэхүү ажлын хүрээнд газрын хамт олон Түргэний голын цэцэрлэгт хүрээлэнд 300 гаруй мод тарилаа. “Байгальд өгсөн бүхэн буцаад ирдэг” уриан дор зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь албан хаагчдын байгаль орчны талаарх хариуцлага, оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилготой юм.

Мод тарих энэхүү сайн үйлсийн аянд “Бороо Гоулд” ХХК-ийн хамт олон, Мөрөн майнинг ХХК болон алт арилжаалагчдын холбооны төлөөлөл, иргэн аж ахуй нэгж идэвх санаачилгатай оролцож, хамтран ажилласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top