Тэрбум мод тарих үндэсний өдрүүд эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 9 дүгээр саруудын Бямба, Ням гарагуудыг тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан.

Тэрбум мод тарих үндэсний өдрийн нээлтийн мод тарих арга хэмжээг Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо Ар гүнт “Инчон мөрөөдлийн төгөл”-д зохион байгууллаа.

Мод тарих арга хэмжээнд Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн Газар зохин байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн ИТХ, ЗДТГ, Харъяа хэлтэс, алба, тасаг, Дүүргийн өмчит үйлдвэрийн газрууд, Иргэдийн Нийтийн Хурал, хороод, Бэлчээрийн менежмент төслийн нэгж ОНӨТҮГ, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Өмчит Улаанбаатар зүүн азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК, Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төслийг удирдах нэгж, Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл, Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслийн нэгж, Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл, Хандгай авто клуб, Хаан моторсын хамт олон оролцож 600 гаруй шинэс мод тарьлаа.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод, сөөг тарих, арчлан ургуулах үйл хэрэгт идэвхтэй оролцож, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхийг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хөгжлийн түнш байгууллагууд, хандивлагчид уриалжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu