"Эрхэт Монгол" групп 1 САЯ МОД тарих "БАТЛАМЖ"-д гарын үсэг зурлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

Чуулганы хөтөлбөр ёсоор өнөөдөр (2022.03.30) уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин оролцож буй дотоодын санхүүгийн байгууллагууд, томоохон аж ахуй нэгжүүд "БАТЛАМЖ"-д гарын үсэг зурлаа. 

Нийгмийн хариуцлагаар манлайлагч “Эрхэт Монгол” групп эдгээр байгууллагын нэг болж, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 1 САЯ МОД тарихаа батламжлав. 
 


2021 оны “Үндэсний шилдэг бүтээн байгуулагч”-аар тодорсон “Эрхэт Монгол” групп “Тэрбум мод” мод тарих үндэсний хөдөлгөөнийг дэмжих хүрээнд өөрийн хэрэгжүүлж буй барилга, орон сууц, хаус хотхоны төслүүддээ мод тарих, ногоон байгууламж бий болгохыг чухалчилж ирсэн. 

Тухайлбал, Сэлбийн аманд баригдаж буй дөрвөн улирлын, тансаг зэрэглэлийн “Гранд Маршал” хотхонд 35 мянган мод тарьж байгаа бол 2022 оны босгон дээр нээлтээ хийсэн “Хайрын хот” хаус хорооллын 300 мянган га талбайд 200 мянган ширхэг мод, бут,  ”Хонхор” барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэсэн 141 га талбайд хэрэгжих “Парк Сити” орон сууц, худалдаа, үйлдвэрийн хороололд 500.000-550.000 мод, бут, сөөг тарьж, ногоон байгууламжийн орчин, нөхцөлийг шинэ түвшинд гаргах зорилт тавин ажиллаж байна. 

Түүнчлэн Өмнөговь аймгийн 15 суманд нийт 250.000-270.000 ширхэг мод, бут, сөөгийг 2030 он хүртэл аж ахуйн аргаар тарьж ургуулан, арчилж тордох төслийн нэгж байгуулан, тасралтгүй ажиллуулахаар төлөвлөжээ. Үүнд ойролцоогоор 12-15 тэрбум төгрөгийн санхүүжилтыг “Эрхэт Монгол” групп зориулах юм байна. 


 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top