Барилгын томоохон төслүүдийг хэрэгжүүлж буй “Эрхэт Монгол” групп үл хөдлөх хөрөнгө, борлуулалтын салбарт “Remax”, "Century 21" компаниудтай хамтран ажиллана. Тодруулбал, Үл хөдлөх, борлуулалтын салбарын тэргүүлэгч агентууд болох “Remax-Sky” брокер оффисын захирал О.Очир-Эрдэнэ, “Century 21 Top realty” агентлагийн гүйцэтгэх захирал Б.Солонго нар “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Р.Наранбаяртай албан уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах гэрээгээ үзэглэсэн байна.
ИНГЭСНЭЭР “ЭРХЭТ МОНГОЛ” ГРУПП ӨӨРИЙН ХАРЬЯАЛЛЫН ҮЛ ХӨДЛӨХ, БОРЛУУЛАЛТЫН САЛБАРЫН “ЖАМУХ ПРОПЕРТИЗ” ХХК-ААС ГАДНА ДЭЭРХ ХОЁР АГЕНТТАЙ ХАМТРАН БАРИЛГЫН ТӨСЛҮҮДИЙНХЭЭ БОРЛУУЛАЛТЫГ ХИЙХЭЭР БОЛЖ БАЙГАА ЮМ.
“ЭРХЭТ МОНГОЛ” группийн хувьд СБД, 20-р хороо, үзэсгэлэнт Сэлбийн аманд, 589 айлын тансаг зэрэглэлийн “Гранд Маршал” дөрвөн улирлын цогцолбор хороолол, ХУД-ийн 14-р хороо, Өлзийт хороолол руу эргэх замын дэргэд, 2224 айлын “Хайрын хот” өндөр зэрэглэлийн хаус хороолол, БЗД-ийн 8-р хороо, Батлан хамгаалахын их сургуулийн зүүн талд 688 айлын, өндөр чанартай “Сити Резиденс” орон сууц, хотын АА зэрэглэлд 18 давхар “Central square” өндөр зэрэглэлийн оффис, орон сууцны барилга, “Мегавүүд” ХХК-тай хамтран “Хонхор” Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк болон Өмнөговь аймагт 650 айлын “DZ Резиденс 1, 2” өндөр чанартай орон сууцны бүтээн байгуулалтыг тус тус амжилттай хэрэгжүүлж байна.
Сэтгэгдэл ( 1 )
санхүүжилт яаж хий байна даа мандахбаяр гэхээр зиндаа гэгч залилалгч санаад орох юмаа