ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Монголын барилгын үндэсний ассоциаци дээр ажиллалаа

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Барилгын үндэсний ассоциаци дээр ажиллалаа. Энэхүү уулзалтад МБҮА-ын ерөнхийлөгч Н.Баярсайхан болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Уулзалтын үеэр шинээр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон шаардлагатай бодлогын өөрчлөлтөд хамтран, нягт уялдаатай ажиллана гэдгээ ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан хэлсэн юм.

“Цаашид барилгын салбарт тогтолцооны реформ хийх шаардлагатай. Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан чөлөөлье зорилтын хүрээнд хүнээс хамааралтай үйл ажилагааг цахимжуулах ёстой. Ингэснээр хугацаа алдах, олон шат дамжлага дамжих зэрэг сул тал арилна” гэж МБҮА-ийн ерөнхийлөгч Н.Баярсайхан ярьсан юм.

Монголын барилгын үндэсний ассоциаци нь 2009 онд байгуулагдсан, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, үл хөдлөх өрөнгийн салбарын аж ахуйн нэгжүүдийг нэгтгэсэн ТББ юм. Одоогоор бүртгэлтэй 160 гаруй гишүүн, дэмжигч байгууллагуудтай үйл ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top