“УЛААНБААТАР БАРИЛГА-2026” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 03 сарын 26

 

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар барилга-2026” үзэсгэлэн “Мишээл экспо”-д нээлтээ хийлээ. 

20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэн худалдаанд Монголын болон Олон улсын барилгын материал үйлдвэрлэгч компаниуд, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид, шинэ орон сууц, амины орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна.

Мөн шинэ техник технологи, барилгын материал зэргийг хэрэглэгчдэд дэлгэн харуулах бөгөөд мэргэжлийн сургалт зохион байгуулж, хэрэглэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгөх ажээ. 

“Улаанбаатар барилга-2026” үзэсгэлэн энэ сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулагдана. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top