Тайландад хоёр цагдааг хазсан муурыг саатуулсан хэрэг олон нийтийн сүлжээнд түгжээ. Амьтныг цагдаагийн алба хаагчид руу халдсан хэрэгт буруутгажээ.
Түүний зургийг авч, хурууны хээний оронд сарвууных нь хээг авчээ. Тэр бүү хэл шээсийг нь шинжилгээнд өгч, мансууруулах бодис байгаа эсэхийг тогтоосон байна. Азаар өхөөрдөм гэмт этгээдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ. Энэ бүх процедурын дараа цагдаа нар муурыг батлан даалтаар сулласан байна. “Эрх зүйн бүхий л арга хэмжээг авч, бусад амьтдад энэ муурын алдааг давтахгүй байх анхааруулга өгсөн” гэж цагдаа нар хошигнон ярьжээ. Муурын эзэн цагдаагийн хэлтэст очиж, хэргийн эзнийг авсан байна.
Сэтгэгдэл ( 0 )