Японы хотод ухаалаг утасны хэрэглээг хязгаарлана

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 28

Японы Тоёакэ хотод ухаалаг утасны хэрэглээг хоногт хоёр хүртэл цагаар хязгаарлахаар болжээ. Тус хотын эрх баригчид дижитал хамааралтай тэмцэх хүрээнд ийм санаачилга гаргасан байна.

Орон нутгийн зөвлөлийн хэлэлцэхээр төлөвлөж буй тогтоолын төсөлд оршин суугчдад ажил, хичээлийн бус цагаар ухаалаг утасны хэрэглээгээ хоногт хоёр хүртэл цаг байхаар хязгаарлахыг зөвлөж байна. Тоёакэ хотын захирагч Масафүми Коки-гийн мэдээлснээр, тогтоол ёсоор бага ангийн хүүхдүүдэд 21.00 цаг, ахлах ангийн хүүхдүүдэд 22 цаг хүртэл дэлгэц ашиглахыг зөвлөх аж.

Гэхдээ энэхүү баримт бичиг нь зөвлөмжийн чанартай тул хэрэгжүүлээгүй тохиолдолд ямар нэгэн торгууль, шийтгэл ногдуулахгүй. “Ухаалаг утасны хэрэглээг хоёр цагаар хязгаарлах нь зөвхөн зөвлөмж юм. Тогтоолын төсөл нь дэлгэцийн хамаарлын асуудалд анхаарал хандуулах, цахим хэрэгслийн хэт хэрэглээ эрүүл мэнд болон өдөр тутмын амьдралд үзүүлэх сөрөг нөлөөг буруулах зорилготой” гэж Масафүми Коки онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top