Японд 100 болон түүнээс дээш настнуудын тоо 107 мянгад хүрчээ

Я.Болор | Zindaa.mn
51 минутын өмнө

Японд 100 болон түүнээс дээш настнуудын тоо 107.7 мянгад хүрчээ.

Тус улсад өндөр настнуудын эгнээ сүүлийн 56 жилд тасралтгүй тэлж, тус улсын түүхэнд анх удаа 100 болон түүнээс дээш настнуудын тоо 100 мянгыг давжээ. Өндөр настнуудын 87.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Хамгийн өдөр настай нь Киото хотын оршин суугч 114 насыг зооглосон Фүёса Кишимото гэгч буурай.

Японд өдгөө 100 мянган хүн тутмын 87 нь 100 болон түүнээс дээш настнууд эзэлж байна. Хүн амын хөгшрөлт нь нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудал болж, эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт ихээхэн ачаалал үүсгэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top