Япон улсад 1950 оноос хойш анх удаа 65-аас дээш настай хүмүүс нийт хүн амын 29.1 хувьд хүрсэн тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдээлжээ.
Тус улсад 65-аас дээш настай хүн 36.23 сая байгаагаас 15.72 сая нь эрэгтэй, 20.51 сая нь эмэгтэйчүүд. Өнгөрсөн онтой харьцуулахад, энэ насныхны тоо 10 мянгаар буурчээ. Төрөлт багассантай холбогдуулан 65-аас дээш насныхны нийт хүн амд эзлэх хувь эсрэгээр 29.1 хувьд хүрч өссөн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Тус улсад 80-аас дээш насны 12.59 сая хүн амьдарч байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад 27 мянгаар нэмэгдсэн байна. Тус улсад арван хүн тутмын нэг нь 80 -аас дээш настай.
Ажил хөдөлмөр эрхэлж буй өндөр настнуудын тоо мөн дээд хэмжээнд хүрчээ. Өдгөө тус улсад 9.12 сая өндөр настан хөдөлмөр эрхэлж байгаа нь нийт хөдөлмөр эрхэлж буй хүн амын 13.6 хувийг эзэлж байна. Японы өндөр настнуудын 25.2 хувь нь ажил хийсээр байгаа бол 65-69 насныхны 50.8 хувь, 70-74 насныхны 33.5 хувь нь хөдөлмөр эрхэлсээр байна.
Сэтгэгдэл ( 0 )