Японд 100–аас дээш настай хөгшдийн тоо 80 мянгыг давжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

Япон улсад 100-аас дээш настай хөгшдийн тоо 80 мянгыг давж, дээд амжилт тогтоожээ. 

Японы эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яамнаас мягмар гарагт /2020.09.15/ гаргасан мэдээллээс үзвэл, тус улсад 100 насны босгыг давсан нийт 80450 хүн энх тунх амьдарч байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эдгээр өндөр настны тоо 9 176-аар нэмэгджээ. Тэдний 88 хувь буюу 70975 эмэгтэйчүүд эзэлж байна. Хамгийн өндөр настай эмэгтэй 117 настай бөгөөд Фүкүока мужид амьдардаг бол хамгийн өндөр настай эрэгтэй 110 настай Нара мужийн оршин суугч аж.

Өнгөрсөн онд нэг зуунаас удаан амьдарсан хүний тоо 70 мянгыг давж байжээ. Шинжээчдийн тооцоолсноор, Японы өнөөгийн хүн ам зүйн байдал хэвээр үргэлжилбэл 2053 он гэхэд тус улсын хүн ам 127 саяас 100 сая, 2065 онд 88 сая болж буурах төлөвтэй байна. Ингэхдээ хүн амын 38 хувийг 60-аас дээш насныхан эзлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top