Дэлхийн хамгийн өндөр настай дугуйчин хорвоог орхив

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 23

100 настнуудын дунд унадаг дугуйгаар хамгийн хол зайг, өндөр хурдаар туулж, дээд амжилтын эзэн болсон Францын иргэн Робер Маршан 109 насандаа өөд болжээ.

Тэрээр Митри Мори хотын асрамжийн газарт нас нөгчжээ. Үхлийн шалтгааныг мэдээлээгүй байна.

2017 онд Маршан унадаг дугуйгаар 22.5 км зайг нэг цагт туулж, 105-аас  дээш насны ангилалд үнэмлэхүй дээд амжилт тогтоож байв. Мөн онд тэрээр цагт 26.9 км зайг нэг цагт туулж, амжилтаа ахиулж байжээ. Энэ амжилтын дараа эмч нар түүний зүрхний цохилт өндөр зэрэглэлийн тамирчдын адил буурсан байсныг онцолж байв.

Маршан дугуйн спортоор 67 насандаа хичээллэж эхэлжээ. Олон тооны томоохон тэмцээнд оролцохоос гадна Маршан 1992 онд Парисаас Москва хүртэл дугуйн тэмцээнд оролцож байжээ. Ахмад дугуйчин дэлхийн хоёр дайныг туулж, Венесуэл, Канадад амьдарч байжээ. Тэрээр гал сөнөөгч, фермийн эзэн, мод бэлтгэгч, гутал, дарсны худалдагчаар ажиллаж байсан гэнэ.

Маршан эмчийн зөвлөсний дагуу дугуйчны карьераа 2018 оны нэгдүгээр сард дуусгаж, зодог тайлжээ. Тухайн үед тэрээр 106 настай байсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top