АНУ-д 90 настай нэгэн эмэгтэй их сургуульд орсноосоо хойш 70 жилийн дээд боловсролын дипломоо гардан авчээ.
CNN агентлагийн мэдээлснээр, Жойс Дефо гэгч хөгшин хувийн асуудлаасаа болж их сургуулиа төгсөж чадаагүй байна. Тэрбээр 1951 онд Умард Иллинойсын их сургуульд орсон ч удалгүй гэрлэж, гурван хүүхэд төрүүлснээр их сургуулиа хойшлуулахад хүрчээ. Анхны нөхөр нь нас барсны дараа Жойс дахин гэрлэж, дөрвөн хүүхэд төрүүлсэн тул дахин сургуулиа хойшлуулсан байна.
Хүүхэд, ач зээ нараа өсгөсний эцэст дээд боловсролын дипломоо авахаар шийдсэн байна. 2019 онд тэр дахин их сургуульд орж, гурван жилийн дараа хүсэн хүлээсэн дипломоо авчээ. Түүний ач, зээ нар эмээдээ зөөврийн компьютер ашиглах, онлайнаар лекц, семинарт оролцоход нь тусалсан байна.
Сэтгэгдэл ( 0 )