САЙХАН МЭДЭЭ: 106 настай хос хуримын 80 жилийн ойгоо тэмдэглэв

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 19

Дэлхийн хамгийн өндөр настай хос болох 106 настай Жон Хэндерсон, 105 настай Шарлотта Хэндерсон нар хуримынхаа 80 жилийн ойг тэмдэглэжээ.

Хуримын ойн бэлэг болгон Жон Шарлоттагаа 1920 оны автомашинаар зугаалуулж, цэцгийн баглаа бэлэглэж, анхны болзооны дурсамжаа сэргээжээ. АНУ-ын харьяат тэд хамт амьдарсан 80 жилийн ойгоо гэр бүл, ойр дотнын хүмүүсийн хүрээнд тэмдэглэсэн бөгөөд хамтдаа өнгөрүүлсэн он жилүүдийг эргэн дурсах гэрэл зургуудаар бүтээсэн слайд шоу үзэн сонирхжээ.

Хосууд 1934 онд Техасын их сургуульд сурч байхдаа танилцсан бөгөөд 1939 онд гэрлэжээ. Хэндерсоныхоныг дэлхийн хамгийн өндөр настай хосоор Гиннесийн номд бүртгэжээ.

Энэ олон жилийн туршид тэд аз жаргалтай амьдарч, хамтдаа аялж, хамт амьдарсан гэж тэдний үеэлийн ач хүү Жейсон Фри ярьжээ.

Хосууд хоёулаа эрүүл бөгөөд урт удаан наслахын нууц нь тайван амьдрал, бие биенийгээ хайрлахад оршдог хэмээн CNN агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gerel(66.181.181.17) 2020 оны 12 сарын 10

Buyantai buurluuud bn eruul enhiig husie

1  |  0
Top