Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй 112 насандаа өөд болжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 25

Хоёр долоо хоногийн өмнөхөн дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй хүнээр тодорч байсан Японы иргэн Читэцү Ватанабэ 112 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Читэцү Ватанабэ 1907 оны гуравдугаар сарын 5-нд Японы Нийгата мужид төржээ. Таван хүүхдийн аав тэрээр урт удаан наслахын нууц нь уурлахгүй байх, нүүрэндээ үргэлж инээмсэглэл тодруулж явахад оршдог гэж ярьж байжээ.

Өдгөө Японы хамгийн өндөр настай эрэгтэйгээр 110 настай Иссаку Томоэ тодорч байгаа бол Японы хамгийн өндөр настай хүн Канэ Танака өдгөө 117 настай. Япон улс дэлхий дээр хүн амын дундаж наслалтаар тэргүүлдэг бөгөөд дэлхий дээр хамгийн урт, удаан хугацаанд амьдарсан амжилтын хэд хэдэн эздийн эх орон юм.

Дэлхий дээрх хамгийн өндөр настай хүнээр Францын иргэн Жан Луи Кальме тодорч байсан бөгөөд тэрээр 1997 онд 122 насандаа өөд болжээ.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top