Дэлхийн хамгийн өндөр настай хүн өөд болжээ. “Гиннесийн дээд амжилтууд” номд бичигдсэн Японы иргэн Канэ Танака 120 насандаа хорвоог орхисон байна.
NHK сувгийн мэдээлснээр, Канэ Танака өнгөрсөн нэгдүгээр сарын 2-нд 119 насны ойгоо тэмдэглэжээ. Тэрээр Фүкүока муж дахь өндөр настнуудын асрамжийн газар сүүлчийн өдрүүдээ өнгөрүүлсэн байна. Коронавирусний цар тахлын хязгаарлалтын улмаас Танака хамаатнуудтайгаа уулзах боломжгүй байсан аж.
Канэ Танака 1903 оны нэгдүгээр сарын 2-нд төржээ. Түүний нөхөр, хүү хоёр Дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгджээ. Танака бүх насаараа цагаан будааны боовны дэлгүүр ажиллаж байв.
Тэрээр 2005 оноос Фүкүока дахь өндөр настнуудын асрамжийн газар амьдарч байжээ. 103 насандаа тэрбээр хорт хавдрын мэс засалд орсноос хойш эрүүл мэндэд нь ноцтой асуудал гараагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )