Хятадад эртний 300 гаруй булш илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 16

Хятадын зүүн хэсэгт археологичид МЭӨ үед хамаарах 300 гаруй булш илрүүлжээ.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, булш, бунхныг Шаньдун мужийн Жинань хотод явуулж байсан малтлагын үеэр илрүүлсэн байна. Нийт 301 булш олдсон бөгөөд олдворууд нь Байлдаант улсын үеэс /МЭӨ 475-221/ Чин улсын үе /1644-1911/ хүртэлх цаг үед хамаарч буйг эрдэмтэд тогтоожээ. Түүнчлэн, малтлагын үеэр шавар сав, керамик таваг, зэс зоос зэрэг 850 эд өлгийн зүйлс олдсон байна. Мөн хоёр зуух, найман худаг илрүүлжээ. Үүнээс өмнө Хятадын Жэжян мужид 5300-5500 өмнөх үед хамаарах цагаан будааны тариалангийн талбай олдож байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top