Эртний сүмийн олон зуун жилийн нууц тайлагдлаа

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 27


Британийн археологичид Фаунтины сүмийн олон зуун жилийн нууцыг тайлжээ. Оньсогыг тайлахад нь тус сүмийн газар дээрх “нууцлаг” газрын зурваст 850 орчим жилийн настай арьс боловсруулах томоохон үйлдвэрийн ул мөр тусалжээ.

Умард Йоркшир гүнлэгт 1132 онд байгуулагдсан сүмийн туурийн судалж байсан эрдэмтэд тус цогцолборын зүүн хэсэг дэх “боулингийн зам”-тай төстэй газрын зурвасын гарал үүслийг тодорхойлж чадахгүй олон жил болжээ. Георадарын тусламжтай эргэн тойрны газрын судалснаар археологичид олон зууны тэртээ тус газар 16 м өргөнтэй хоёр том чулуун барилга байсныг илрүүлсэн байна. Тус барилгуудын эргэн тойрон усан сан болон бусад төрлийн бага хэмжээтэй байгууламж байжээ. Үүн дээр тулгуурлан эрдэмтэд энэхүү газарт арьс боловсруулах үйлдвэр байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Судлаачдын үзэж буйгаар, энэ газар 1150-иад оны сүүл эсвэл 1160-аад оны үед үйлдвэр ажиллаж байжээ. Эдгээр барилгыг илрүүлснээр тус сүмийн “оньсны дутуу хэсгийг” тайллаа гэж эрдэмтэд онцолсон байна. ХХ зууны турш энэ газарт ямар нэгэн шинэ зүйл илрэхгүй гэж үзэж байжээ.

Тус арьс боловсруулах үйлдвэр 1539 он буюу VIII Хенри хаан Английн шинэчлэлийн ид үед бүх сүм, хийдийг хаах хүртэл ажиллаж байжээ. Тухайн үед сүмийн барилгыг нураасан байна.

Өдгөө Фаунтины сүмийн туурь ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад байдаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top