Ховд аймгийн Мянгад сумаас 2015 оны дөрөвдүгээр сард Урд улаан үнээт гэх газраас олдсон модон эмээлийг ОХУ-ын Алтайн их сургуулийн эрдэмтэд шалгаж дуусжээ.
Радио карбонын аргаар насыг нь тогтооход 1700 орчим жилийн настай гэж гарсан байна.
Нуман хэлбэрийн нимгэн бүүрэгтэй, доош дугуйруулан өргөсгөсөн гүн хонготой, өргөн зузаавтар хавтастай, уужим суудалтай хус модон эмээл. Хавтас нь урд хэсгээрээ хавчиг босоо хэлбэртэй, хойд хэсгээрээ дэрвэгэр бөгөөд хүн суух хэсгийг дээш товойлгон зассан байжээ.
Хавтас, бүүрэг, хонго зэргийг нь харвал Рурын үеийн эмээлийн хийцтэй төстэй байгаа аж.
Дээрх хосгүй олдвор нь далайн түвшнээс дээш 1327 метрийн өндөрт агуйгаас илэрсэн билээ.
Олдворыг судалсан эрдэмтэд 1000 жилийн өмнө Алтай-Саяны бүс, Манжуур, Дорно Туркестан, Төв Азийг дамнасан хүн ардын дунд асар өргөн харилцаа, тогтсон соёл байсныг батлах нэгэн нотолгоо гэж дүгнэжээ.
Урд улаан үнээт уулын агуйгаас олдсон дээрх эмээлтэй хамт суран хөвчтэй нум, сум, саадаг, хоромсого, сэнжтэй модон ваар, эвэр иштэй төмөр хутга, эмээлийн мод, эвэр зуузайтай төмөр амгай зэрэг олдворууд хамт илэрсэн юм. Хамт илэрсэн дээрх олдворууд агуйнд тусгайлан зассан тасалгаанд байсан ажээ.
Түүнчлэн толгой, шийр сүүлтэйгээ хатсан адууны арьс буюу зүлд, доргоны арьс болон хонины нэхийгээр хийсэн дээл хувцасны үлдэгдэл, авсны мод, хүний хатмал шарил байсан ул мөр илэрсэн юм. Харамсалтай нь дээрхийг санаатайгаар бусниулж, сүйдэлсэн байжээ.
Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү!
Эх сурвалж: Archeology, Bulletin of Archeology
Сэтгэгдэл ( 4 )
Oyunii hulgai dendlee. Olon uls damnuulan husdag boljee.
Энэ эмээлийг бид илрүүлэн олоод 2016-2017 онд Үндэсний музейд үзэсгэлэн гаргаад, хэд хэдэн судалгааны бүтээл хэвлүүлж, он цаг, хэрэглээг наричвлан тогтоочихсон юм. Энэ сайт мэдээллийн эх сурвалжаа зөв ашиглаж сурмаар байна.Оросууд бидний бүтээлийг хулгайгаар орчуулж Орос хэлээр гаргасан байна лээ. Энэ асуудлаар холбогдох газруудад хандана.\n
чингисийн мянгатын баатрууд энэ нутгаас төрөн гарсан биздээ
Kazah emeeltei ih tustei yum.