Өсвөр насны хүүхдүүд түүхийн үнэт олдвор олжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 01

Израилын 17-18 насны хоёр хүүхэд Аббасидын Халифатын үед буюу одоогоос 1100 жилийн өмнөх үед хамаарах 425 алтан зоос илрүүлжээ.

Зоос нэг бүр нь 24 каратын цэвэр алтан зоос байх бөгөөд 845 граммын жинтэй ажээ. Одоогийн зах зээлийн үнэлгээгээр зөвхөн нэг зоос нь 53.2 мянган ам.доллар болох бөгөөд бүх зоосыг үнэлбэл 22.6 сая ам.доллар болох аж.

Хүүхдүүд номын санд суухаар явах замдаа газарт гялалзах хоёр зоос харсан байна. Улмаар үргэлжлүүлэх малтахад 425 ширхэг зоос гарч иржээ. Улмаар Израилын Шинжлэх ухааны академид хандан түүхийн хосгүй үнэт өвд бүртгүүлэхээр болсон байна.

Ийм төрлийн олдвор 2016 оноос хойш олдож байгаагүй юм. Тухайн үед 2000 жилийн өмнө буюу Ромын эзэнт гүрний үед хамаарах нэг ширхэг алтан зоос олдож байжээ.


Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top