Хятадаас 13.5 мянган жилийн өмнөх шувуун дүрслэл олджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 16

БНХАУ-ын Хэнан мужийн Линжинг хотоос Зүүн Азийн хамгийн эртний шувууг дүрсэлсэн чулуун дүрслэл олджээ.

Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд дээрх чулуун дүрслэл нь одоогоос 13.5 мянган жилийн өмнөх үед хамаарах аж.

Зогсож буй шувууны хэлбэртэй гурвалсан чулууны дүрслэл нь хэмжээгээ гурван см-ээс ихгүй байжээ.

Одоогоор БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн харьяа Археологийн хүрээлэн дээрх олдворыг нарийвчлан судалж байна.


Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top