Сибирийн нутгаас 2500 жилийн өмнөх дайчин гэр бүлийн булш илэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 22


Дэлхийн шинжлэх ухааны түүхэнд гайхалтай нэгэн олдвор Сибирийн нутгаас илэрлээ.

Тодруулбал одоогоос 2500 жилийн өмнө хамаарах Скитийн дайчин эрэгтэй эмэгтэй, нэг хөгшин, нэг хүүхдийн шарил бүхий булшийг илрүүлсэн байна.

Дайчин гэр бүлийн хоёр нас барах үедээ 30 эргэм насных байсан гэж эрдэмтэд таамаглаж буй аж.

Харин хөгшин хүний шарил эмэгтэй хүнийх байсан бөгөөд нас барах үедээ 60 орчим настай байжээ. Нэг хүүхдийн шарилд шинжилгээ хийж буй бөгөөд нас барах үедээ чухам хэдэн настай байсныг нь тогтоохоор ажиллаж байна. Судалгааны эхний таамгаар ямар нэгэн халдварт өвчнөөр нас барсан байх магадлалтай аж.

Насанд хүрэгчдийн шарилд хийсэн шинжилгээгээр тэд бүгд тулааны явцад бус байгалийн жамаар өөд болсон гэх дүгнэлт хийсэн байна.

Дээрх булшнаас мөн жижиг толь, алх болон анжис хэлбэрийн төмөр, хэт хутга, нарийн гурван ч хутга хамт илэрчээ.

Илэрсэн булшнаас гадна өөр бусад таван булж тухайн олдвор илэрсэн газарт байгаа бөгөөд малтлагын ажил үргэлжлэх аж.

Скит үндэстнүүд одоогоос 2200 гаруй жилийн өмнө ОХУ-ын нутаг дэвсгэрт аж төрж байсан юм.


Эх сурвалж: Daily Mail

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сак(202.179.21.227) 2020 оны 09 сарын 22

Скиф бөгөөд сакууд. Сэтгүүлчид ер нь\n

0  |  0
bi(202.179.21.236) 2020 оны 09 сарын 22

yaahaaraa ch daichin bolchihdog yum\n

0  |  0
Зочин (66.181.161.28) 2020 оны 09 сарын 22

Скиф гэж зав бичээч сэтгүүлч нэртэй бичгийн захын дүрэм түүх танин мэдэхүйн энгийн ойлголтгүй тал бичээч нарт.

0  |  0
Top