Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австри улсад айлчлал хийнэ

Я.Болор | Zindaa.mn
39 минутын өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Австри Улсын Европ, олон улсын харилцааны сайд Беате Майнл-Райзингер-ийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд тус улсад айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европ, олон улсын харилцааны сайд Беате Майнл-Райзингер-тэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Вена хотноо зохион байгуулагдах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 32 дугаар уулзалтад оролцож, ЕАБХАБ-ын бие даасан институцийн удирдлага, гишүүн орнуудын төлөөлөгчидтэй хоёр талт уулзалт хийнэ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын хооронд 1963 оны 07 дугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү айлчлал нь Гадаад харилцааны сайдын түвшинд 1992 оноос хойш хэрэгжүүлж буй анхны айлчлал юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top