Энэтхэгийн гадаад хэргийн сайд Др. Субраманьяам Жайшанкар Монгол Улсад айлчилна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др. Субраманьяам Жайшанкар 2026 оны 06 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др. Субраманьяам Жайшанкартай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Хоёр улс 1955 оны 12 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоож, 1956 онд Элчин сайд нараа харилцан томилсон түүхтэй. Манай улс 1956 онд Шинэ Делид, Энэтхэг Улс 1971 онд Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо нээсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top