Гватемалын гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Гватемал Улсын Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинез 2026 оны долоодугаар сарын 2-5-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Гватемал Улс төдийгүй Төв Америкийн бүс нутгийн орнуудаас Гадаад хэргийн сайдын түвшинд Монгол Улсад хэрэгжиж буй анхны айлчлал бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Гватемал Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа мөн онцлог юм.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, түүний дотор эдийн засаг, аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын харилцааны сонирхсон асуудлаар санал солилцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top