Италийн 72 настай аялагч Торгоны замаар явган аялна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 28

Италийн 72 настай иргэн Венна Каммарота Венецийн нэрт аялагч Марко Пологийн /1254-1324/ нээсэн Торгоны замын чиглэлээр явган аялсан түүхэн дэх анхны эмэгтэй болох зорилго тавьжээ. Тэрбээр 15 улс орны нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх 22 мянган км үргэлжилсэн аяллаа Бээжин хотноо 2025 онд дуусгахаар төлөвлөж байна.

Каммаротагийн ярьснаар, Европын алдарт аялагчийн замаар аялах санаа анх таван жилийн өмнө төржээ. Үүнээс өмнө тэрбээр Германы нэрт зохиолч Иоханн фон Гётегийн дүрсэлж бичсэн маршрутаар Чех улсаас Сицил хүртэл аялжээ. Энэ аялал нь 2017 онд дууссаны дараа Торгоны замаар аялах санаа төржээ. Хятад хүрэх аяллынхаа дараа Каммарота Африкийн өмнөд цэгээс дэлхийг явган тойрох аялалд гарахыг хүсэж байна. Хил хязгаар тэлсээр байна гэж тэрбээр өгүүлжээ. Тэрбээр энэ санаагаараа үеийнхээ эмэгтэйчүүдэд мөрөөдлөө дагах урам зориг өгөхийг зорьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top