Итали улс БНХАУ-ын Бүс ба Зам санаачилгад нэгдэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурхаар төлөвлөж байна гэж Financial Times сонинд мэдээлжээ.
Яриа хэлэлцээ хараахан дуусаагүй байгаа бөгөөд төлөвлөгдөж буй айлчлалын үеэр баримт бичигт гарын үсэг зурах боломжтой гэж Италийн эдийн засгийн хөгжлийн орлогч сайд Мишель Гераси ярьжээ.
БНХАУ-ын дарга Ши Жинпиний дэвшүүлсэн Бүс ба Зам санаачилга нь Хятад улсыг Төв Ази, Ойрх Дорнод, Европ, Африктай эртний Торгоны зам дагуух дэд бүтцийн сүлжээгээр холбох зорилготой. Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээс гадна Хятадын тал шинжлэх ухаан, технологи, соёл, боловсролын салбарын солилцоог нэмэгдүүлэхээр зорьж буй юм.
Сэтгэгдэл ( 0 )