УИХ-ын гишүүн О.Содбилэгийн гэргий, фэйшн хатагтай Э.Туул маш өндөр мэдрэмжтэй аялагч гэдгийг та мэдэх үү. Гадаад, дотоодын аяллаа цаг ямагт төлөвлөж, зориуд цаг гаргаж аялдаг түүний үзэл бодол, ертөнцөөр сошиал дагагчид нь ч хамт аялахдаа таатай байдаг.
Өнгөрсөн жил Өвөрхангай, Архангай, Завханы аяллын зургаараа алмайруулсан түүний фэйшн давалгаа энэ зун ч үргэлжилсэн нь мэдээж.
Энгийн аялагчдын төвлөрдөг газруудаас гадна Иордон, Исланд, Энэтхэг, Африк, Катар гээд түүний зорьсон улс орнууд өвөрмөц. Дээр нь бясалгал, номын аялал ч төлөвлөгөөнд байнга багтдаг нь онцгой. Энэ хавар, зун гэхэд тэр Хятадын буддын шашны дөрвөн ариун оргилын нэг Утай уулыг зорьжээ. Бурхны шашны өлгий Энэтхэг, Дармасала ч мөн түүний байнга зорьдог нутаг.
Олныг үл нуршин Монголын хамгийн загварлаг бүсгүйчүүдийн нэг, амжилттай бизнес хатагтай, "Алдарт эх"-ийн одонт ээж, онцгой аялагч Э.Туулын зургийн цомгоос сонирхуулъя.
Эрт босоод гэрээсээ гар. Хамгийн хол аял. Эргээд ирэхдээ өөр хүн болсон байх болно...
Энэ түүний хэлэх дуртай үг.