Өчигдөр бид "Оргио тахиа" брэндийн үүсгэн байгуулагч, "Ажигана" группийн захирал, фэйшн хатагтай Э.Туулыг онцолж, түүний аяллын сонин сайхнаас хуваалцсан бол өнөөдөр BURO247 сайтын Монгол дахь салбарыг хариуцсан захирал Ө.Содгэрэлийг онцолж байна.
Тансаг зэрэглэлийн амьдралын хэв маягийн зөвлөх, дэлхийн шилдэг хувцас загвар, гоо сайхан, энтертейнмент мэдээллийг хүргэдэг Buro Mongolia-г Монголд нутагшуулсан түүнийг загварын боловсрол түгээгч гэж тодорхойлж болно.
“Mongolia`s Next Top Model” шоуны ерөнхий продьюсероор ажиллаж байсан Ө.Содгэрэл загварлаг, мэдрэмжтэй, трэнд хувцаслалтаараа сошиалд хамгийн алдартай. Түүний өдөр тутмын амьдралын хэв маяг, хувцаслалт, хэрхэн сайн гэрийн эзэгтэй, ээж, удирдагч байх арга барил, аялал, ажлын өдрүүд гээд бүх зүйл нь анхаарал татдаг.
Тэр мөн маш сонирхолтой аялагч. Жил бүр Хөвсгөл далайг нисдэг тэрэг хөлөглөн зорьж очдог Содоо аяллаас хэзээ ч татгалздаггүй. Аялахдаа хэрхэн загварлаг, биед эвтэйхэн хувцаслахаа хэнээс ч илүү мэднэ.
Ганц л амьдарна, өдөр бүр гоё харагд...
Охид бүсгүйчүүдэд хандан хэлж байсан түүний энэхүү зөвлөгөөг аяллын өнгөлөг, үзүүштэй зургуудийнх нь хамт зориулж байна. Түүн шиг загварлаг, үзэсгэлэнтэй бүсгүйгээс суралцах нь танд таалагдана гэж найдаж байна.