“Торгоны зам 2019” уралдааны зохион байгуулалтад Монгол Улс энэ жил анх удаа оролцож байгаа бөгөөд манай улсын нутаг дэвсгэрээр уралдах үеэр авто спорт сонирхогч иргэд тэмцээнийг үнэ төлбөргүй үзэх боломжтой.
Өнөөдрийн гараа:
Уралдааны замын 70 хувь нь хайрга, 20 хувь нь элсэрхэг, 10 хувь нь чулуурхаг байх аж. Энэ удаагийн ралли өмнөх жилүүдийн раллиг бодвол тамирчдаас асар их тэвчээр, ур чадвар шаардаж байна гэдгийг тэмцээнд оролцогчид хэлж байв. Учир нь, энэ жил шинэ нутгаар буюу Зүүн Сибир, Оросын тайга, Монголын тал, говийг дайран өнгөрөхөөр маршрутад өөрчлөлт оруулсан нь мотоциклчдын хувьд ур чадвар шаардсан хамгийн урт замд тооцогдож байна.
Энэ удаагийн тэмцээнд нийт 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны автомашин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж буй юм. Тэмцээнд оролцогчдыг дагалдан 394 техник, 1,400 гаруй хүн, 120 улсын сэтгүүлч явж байна.
Гэрэл зургийг Ganbat Chuluunbaatar
Сэтгэгдэл ( 0 )