“Авто Ралли” уралдаан Дундговьд буудаллалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 11

"Silk Way" буюу "Торгоны зам" авто ралли уралдаан өнөөдөр /2019.07.11/ Дундговь аймгийн Мандалговь хотод буудаллалаа. 

Монголын авто болон мото спортын түүхэнд энэ тэмцээнд манай тамирчид анх удаагаа олон хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. “Торгоны зам” авто ралли Эрхүү хотоос гараагаа эхэлсэн ба Сэлэнгэ, Дархан, Хөтөл, Төв аймаг, Улаанбаатар, Мандалговь, Даланзадгад маршрутаар уралдан, энэ сарын 13-ны өдөр Гашуун сухайт хилийн боомтоор БНХАУ руу гарч, уралдаанаа үргэлжлүүлэх юм.
 

Энэ удаагийн уралдаанд 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны автомашин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.. Тэмцээнд оролцогчдыг дагалдан 394 техник, 1400 гаруй хүн, 120 улсын сэтгүүлч Монголын хилээр нэвтэрч, тэмцээнийг зохион байгуулж, оролцон, сурвалжилж байна. 

Монгол Улсын нутагт дэвсгэрт уралдаан болох үед авто спорт сонирхогчид уралдааныг үнэ төлбөргүй үзэх боломжтой.
 

“ТОРГОНЫ ЗАМ” РАЛЛИГ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ 12 ЦЭГ
 

  • Сэлэнгэ аймаг Сайхан сумын 3 дугаар баг 
  • Сэлэнгэ аймаг Сайхан сумын /Хөтөл тосгон/ 
  • Сэлэнгэ аймаг Орхон туул /Төмөр замын 42 дугаар зөрлөг/
  • Төв аймаг Жаргалант сумын төв
  • Төв аймаг Баянцогт сум
  • Төв аймаг Баянцогт сум /жирмийн цагаан нуур 1 дүгээр бариа/
  • Төв аймаг Алтанбулаг сумын  /Хөшигтийн хөндий 2 дугаар гараа, бариа/
  • Төв аймаг Бүрэн сумын  төв
  • Төв аймаг Сэргэлэн сум /Ээж хад/
  • Дундговь аймаг /Мандалговь хот/
  • Өмнөговь аймаг /Цогтцэций сум/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top