Монголд хүчирхийлэлд өртсөн бүсгүйн ДЭЛХИЙГ ТОЙРСОН АЯЛАЛ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 08


Анжела Максвелл гэгч америк бүсгүй зургаан жилийн хугацаанд дэлхийг явганаар тойрчээ. Юуны төлөө ийм зоримог аялалд гарсан талаар ВВС агентлаг онцлон бичсэнийг хөрвүүлэн хүргэж байна.

Бүх зүйлээ орхиод, харсан зүгтээ явах бодол. Олон хүний санаанд үе үе гарч ирдэг нь бидний амьдрал. Анжела Максвелл гэгч бүсгүйд ийм л зүйл тохиолдсон. Дотнын найз нөхөд, амжилттай ажил төрөл зэрэг түүнд байсан бүхнээ орхин, тэр аялалд гарсан. Ганцаараа. Явганаар. Хаа хүрэх гэж? Харсан зүгт, хөл нь хүрэх тэр л газар руу.

Хүрээлэн буй орчноо илүү гүнзгий танин мэдэх эрэлд тэрбээр зургаан жилийг зарцуулж, 32 мянган км зам туулжээ. Тэр хайж байсан зүйлээ олсон уу? Зарим үед өөрөө өөртэйгөө тэмцэх энэ аялал учир утгатай байв уу? Ганцаараа дэлхийг явганаар тойрон аялах нь эмэгтэй хүний хийх ажил мөн үү?

Ийм энгийн асуулт

“Яах гэж?” Хүмүүс энэ асуултыг Анжела Максвеллд байнга тавьдаг. Эцсийн мөч хүртэл америк бүсгүйд юуны учир бүх зүйлээ гэнэт өөрчлөн, нэгэнт босгосон амьдралаа орхисон бэ гэсэн асуултад хариулахад хүнд байв.  

Гэхдээ энэ асуултын хариултын эрэл нь өөрийн гэсэн үнэт зүйлтэй гэж Максвелл үзэж байна. Үүний тулд тэсгэм хүйтэн, бүгчим халуунд эд хогшлоо ачсан тэрэг түрж, цэврүүтэж, даваа давж, танихгүй айлд эсвэл хээр хонож, халдлагад өртөж, айдсаа давж, юу ч болсон цааш явна.

2013 онд тэр дэлхийг ганцаараа явган тойрох аян замд гарчээ. Түүнээс өмнө цөөн хүн л ийм зориг гаргасан байдаг.

Ийм урт удаан аялалд гарахаас өмнө тэр маш урт хугацаанд бодож, нарийн төлөвлөсөн. Харин шийдвэр маш гэнэтийн байв. Максвелл сурагчаасаа дэлхийг явган тойрсон нэгэн эрэгтэйн талаар сонссоноос хойш хэдхэн сарын дараа замд гарав.

Сонирхолтой нь Максвелл ямар нэгэн хувийн эмгэнэлт явдал эсвэл уран бүтээлийн хямралаас болж аялалд гараагүй. Ийм шийдвэр гаргаж байх үед тэр дөнгөж 30 шүргэсэн, амжилттай бизнес эрхэлсэн, хувийн амьдрал нь цэгцэрсэн бүсгүй байв.

“Миний бүх зүйл сайн байна гэж бодож байсан” гэж тэр ярина. Гэхдээ эргээд харахад илүү их зүйлийг эрэлхийлж байсан гэдгээ ойлгосон. Байгаль дэлхий, хүмүүстэй илүү гүнзгий холбогдохыг хүссэн. Илүү даруу амьдрал, хүрээлэн буй ертөнцтэй зохицон амьдрах ухааныг эрэлхийлсэн гэнэ.

Үүнд хүрэх шилдэг арга бол зүгээр л урагш харан, алхам алхмаар явах гэдэг санаа түүнд гэнэт төржээ.
 

Өөрийн гэсэн бүхнээ авч явдаг

Явган явснаар нүүрстөрөгчийн ул мөр буюу хүний үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг аль болох багасгана гэж Анжела үзэв. Харийн соёлыг зөвхөн урт зайд явган аялагчдын мэддэг өвөрмөц аргаар судлах боломжтой болно.

Богино хугацаанд бэлтгэлээ базаахдаа Максвелл эмэгтэй аялагчдын бүхэл бүтэн ертөнцийг нээсэн нь түүнд урам зориг хайрлажээ. Австралийн цөлөөр есөн сарын турш ганцаараа аялсан тухайгаа тууж бичсэн Робин Дэвидсоны хэв маягт дурлав. Дэлхийг явганаар тойрсон анхны эмэгтэй болсон Шотландын Фиона Кэмпбэлл түүний үлгэр дуурайл. Фиона 11 жилийн турш 31519 км зам туулж, таван тивээр аялж байжээ. Анжела 59 насандаа дэлхийг тойрон гүйсэн Британийн аялагч Рози Суэйл-Поулын тэмдэглэлийг уншина.

“Тэд надаа урам зориг өгч, замд минь ямар баяр баясгалан, зовлон бэрхшээл хүлээж буй талаар ярьж, бэрхшээлийг хэрхэн давах тухай зааж сургана гэж найдан тэдний номыг уншдаг байлаа” гэж Максвелл ярив. Би энэ бүгдийг тэдний номоос олсон. Түүх бүр өөрийнхөөрөө онцлог, өвөрмөц. Гэхдээ бүгд үүнийг туршиж үзэх итгэлийг надад өгсөн гэж тэр дурсана.

Замд гарах шийдвэр гаргасан даруйдаа тэр бүх зүйлээ зарж, аялалд нь хэрэгтэй гэсэн зүйлсийг худалдан авчээ. Майхан, хатаасан хүнсний бүтээгдэхүүн, армийн зориулалттай ус цэвэршүүлэгч, бүх улирлын хувцас гээд аялагчид хэрэгтэй зүйлсийг авч, 50 кг жинтэй ачаагаа тэргэнд ачив.

Максвелл Орегон мужийн төрөлх Бенд хотоос 2014 онд тавдугаар сарын 2-нд юу хүлээж буйг төсөөлөх ч боломжгүй тийм том аялалд гарав.

Тэр нь зөв болсон байх.

Өөр хоорондоо тэс өөр өдрүүд

2018 оны зургаадугаар сард Максвеллтэй скайпаар холбогдоход тэр дөрвөн жилийг ардаа орхиж, гурван тивийн 12 орноор нийт 20 мянга гаруй км туулсан байлаа. Ямар хүн дэлхийг явганаар тойрдог вэ гэж сонирхон асуулаа. Түүний царай тэрхэн зуур гэрэлтэж, “Зөрүүд” гэв. “Амбиц, бага зэргийн зөрүүд зан, чимх зориг, спорт алхалт бус харин өөрийгөө танин мэдэх, аялах асар их хүслийн нийлбэр байж магадгүй” гэж нэмж хэлэв.

Максвеллийн хэлснээр, тэр харьцангуй хурдан аяллынхаа хэмнэлд оржээ. Наран ургахтай хамт босож, хоёр аяга кофе, таваг овьёосоор өглөөний ундаа залгуулж, тэргэндээ ачаагаа ачин, орой болтол урагш алхана. Хонох газраа олж, түргэн хоол идээд, аяны хөнжилдөө орж, унтана.

Гэсэн хэдий ч өдөр бүхэн өөр хороондоо тэс өөр. Эхэндээ тэр маршрутаа хатуу барьж байсан ч төлөвлөснөөсөө гажих нь аяллыг илүү сонирхолтой, адал явдлаар дүүрэн болгодгийг удалгүй ойлгожээ. Тиймээс аяллынхаа гол чигийг баримталж байсан ч хаана зүүн эсвэл баруун эргэхээ шийдэхдээ дотоод хүндээ байнга итгэнэ.

Австралийн цөлд Анжела Максвелл наранд түлэгдэж, наранд цохиулсан бол Вьетнамд денге чичрэг өвчин тусжээ. Монголд майхандаа хонож байхдаа нутгийн хүнд хүчиндүүлж, Туркт майхнаас нь холгүй буудалцаан болж байжээ. Энэ бүхэн байнга сэрэмжтэй унтахыг сургав. Гүн гүнзгий нойрсох нь түүний хувьд асар их үнээр олдох тансаглал болжээ.

Анхнаасаа Максвелл янз бүрийн таагүй зүйлтэй нүүр тулахаа мэдэж байсан ч түүнийг юу ч зогсоосонгүй. “Гэсэн ч би зоригтойдоо замд гараагүй. Харин ч эсрэгээрээ би маш их айж байсан. Ингэхдээ би зүрх сэтгэлийнхээ дуудлагыг дагалгүй, надад байгаа, хайртай бүх зүйлээ алдахаас хамгийн их айдаг байлаа” гэж Анжела дурсжээ.

Бууж өгөх үү? Хэзээ ч үгүй!

Монголд болсон явдал түүний аяллын шийдвэрлэх мөч болов. Хүчирхийлүүлснээс болж авсан сэтгэл зүйн шархаа эдгээхийн тулд Максвелл эцсийн эцэст аяллаа үргэлжлүүлэхээр хатуу шийджээ. Болсон хэргээс үүссэн айдсаас бүрэн ангижраагүй ч бусад эмэгтэйчүүдийн түүх, тэдний хүч зориг, хатуужил түүнд дэм болов. “Болсон зүйл намайг бууж өгч, мөрөөдлөөсөө татгалзаж, гэртээ харихад хүргэх ёсгүй гэж бүрэн шийдсэн. Замд гарахдаа би бүхнээ орхин, эргэж ирэх утга учир үлдээлгүй, аялалтай холбоотой бүхий л эрсдэлийг ухамсарлаж байсан” гэж тэр өгүүлэв.

Максвелл өөрийгөө бие болон сэтгэлийн хэр их тэнхээтэйгээ сорихоор урагш явав. Аяллын удаан хэмнэл харийн соёлд илүү гүнзгий нэвтрэх боломж олгожээ. Тэрбээр Италийн Тиррений тэнгисийн эрэг дагуух жижиг тосгодоор хэсэж, амьд уур амьсгалыг нь мэдэрч, дарс шимэнгээ халуун яриа өрнүүлэх урилгыг дуртайяа хүлээн авч байв.

Вьетнамд туйлдуулсан Аннамын уулсын Хайван даваан дээр Анжела хөгшин эмгэнтэй таарсан нь түүнийг уулын орой дахь бяцхан гэртээ хоноглох боломж олгожээ. Санаанд оромгүй газар түүнийг шинэ нөхөрлөл хүлээж байв. Монгол, Оросын хил дээр эхэлсэн нөхөрлөл хэдэн жилийн дараа Швейцарт уулзалтаар үргэлжилж, шинэ найз эмэгтэйн охины загалмайлах ёслолд батжив.

Долоон минут эсвэл долоон хоног үргэлжлэх ийм уулзалтын үеэр Максвелл хоёр зүйлийг байнга санана.

Нэгт, суралцахын тулд сонсож сур. Явган аялал маань надад бүх зүйл өөрийн гэсэн түүхтэй, хүн бүрд ярих зүйл байдгийг сургасан. Бид зөвхөн сонсохыг хүсэх л хэрэгтэй гэж тэр ярина. Ингэж тэр Италийн нэгэн гэр бүлийн үеэс үед дамжин ирсэн хоолны жорыг олж мэдэж, Гүржид зөгий үржүүлгийн нууцад нэвтэрч, түүхэн Торгоны замд тэмээ номхтгох ухаанд сурчээ.

Хоёрт, Максвелл өөрийнх нь хувь нэмэр ямар ач холбогдолтой болохыг ойлгосон байна. Шинэ Зеландад мод хагалж, Италид орон гэргүй хүмүүст хоол түгээжээ. Сардиниа аралд нэгэн фермерт гэрээ засахад нь тусалжээ.

Гэхдээ хамгийн том хувь нэмэр нь Максвеллын өөрийнх нь түүх байв. Тэрбээр албан бус уулзалт, сургууль, их сургууль, тэр бүү хэл Эдинбург дэх TEDx-ийн тайзан дээр өөрийн туршлагаас хуваалцаж, бусдад урам зориг өгч байлаа.

Тэр Монголд өртсөн халдлагыг үл харгалзан аяллаа үргэлжлүүлэхээр шийдсэний дараа эмэгтэйчүүдийн эрх, боломжийг өргөжүүлэхийн төлөө тэмцэж буй хүмүүсийн дуу хоолой болов.
 

Өөрийгөө зорих хамгийн зөв зам

Бүхий л аяллынхаа туршид Максвелл залуу эмэгтэйчүүдийг дэмжих “World Pulse” болон “Her Future Coalition” буяны байгууллагуудад зориулж хандив цуглуулж байжээ. Тэр 30 мянган ам.долларыг цуглуулж дөнгөв.

Шинэ бүхнийг танин мэдэх сониуч зан бол хорвоо ертөнц болон энд амьдарч буй амьд бүхнийг гүн гүнзгий танин мэдэх хамгийн зөв зам гэж Максвелл онцлов.

Анжела бүхэл бүтэн зургаа гаруй жилийн турш эмэгтэй хүний хувьд тодорхойгүй байдал, туйлын эмзэг замыг сонгожээ. Тэр үүнийг өөрийнхөө аз жаргал, хүрээлэн буй орчноо танин мэдэхийн тулд хийсэн. Зарим утгаараа энэ нь даяан байв.

2020 оны арванхоёрдугаар сарын 16-нд Максвеллын аялал Орегано мужийн Бенд хот дахь хамгийн сайн найз Элисийн гэрт эхэлсэн тэр газраа өндөрлөв.

Замд гарах мөч ирснийг мэдэрсэнтэй адил аяллаа дуусгах цаг ирснийг тэр сайн мэдэж байлаа. Тэр энэ эрсдэлтэй үйл хэрэг хэзээ нэгэн цагт дахин сонгох түүний амьдралын хэв маяг болсныг ч мэдэж байв.

Гэхдээ өнөөдөр тэр ном гаргахаар ажиллаж, ирээдүйн аялаллаа төлөвлөж, эмэгтэйчүүдэд өдөр тутмын амьдралдаа өөрийгөө илэрхийлэх, өөрийн үзэл бодлоо  хэлэх зоригтой байх шинэ боломжийг эрэлхийлэн сууна.

Бидний аялал дэлхийг тойрох эсвэл зэргэлдээх гудамж руу хөтөлсөн байсан ч хурдаа хасах чадвар ямар их чухал болохыг Максвелл харуулав. Чамайг хүрээлж буй зүйлд анхаарлаа хандуулж, ертөнц хэмээх аяллын замд авахаасаа илүү өгөхийн тулд алхаагаа удаашруулах чадвар.

 

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.84) 2021 оны 06 сарын 11

Balba uls bol juulchidiin turuuvchiig n uzej oruuldag buh aylal n unetei angilald ordog bgaa shu.manaih iim l boloh heregtei 400sayadaa toondoo bish neg juulchinaas oloh mongol hunii ashig deer n ersdel buurna.

0  |  0
Mgl(61.102.147.37) 2021 оны 06 сарын 11

Uuruu durtaidaa huhchuud uy geed bga gichii ve..heden dollar uguugui blhoor ni huchendsen bolgoson um bnldaa hehe..

0  |  0
Японоос(119.170.19.89) 2021 оны 06 сарын 10

Энэ бол цэвэр гүтгэлэг Олон хүн майл болон пэйж хуудасруу нь бичиж асууж лавалсан Хаана ямар газар хэдийд гээд Хэнд ч хариу өгч байгаагүй Хандив босгох гэсэн увайгүй үйлдлээр бүхэл бүтэн нэг улсыг харлуулсан явдал Монголын хил гаалынхан хар дансандаа аль хэдийн оруулчихсан шүү муу тэнэмэл авгайг

4  |  0
хаха(154.28.188.215) 2021 оны 06 сарын 11

Хиппи нарыг битгий оруулж бай. Хар тамхи татна зарна. Зочид буудалд буухгүй, юм авахгүй ямар ч ашиггүй хэрэггүй жуулчид монголд хэрэггүй.

3  |  0
Зочин(202.9.47.0) 2021 оны 06 сарын 10

Монгол эр хүн ийм өчүүхэн сул доройд дээрэлхүү өлөн бөөснүүд эх орон монгол эр хуний жудаггүй доор бичиж бгаа юмнуудыг харахаар унэн боловсролгуй энэрэнгүй биш , бүгд л эхээс унаж охин эгч дүүтэй бмаар

1  |  1
Zochin(202.9.47.0) 2021 оны 06 сарын 10

Zavaan ichmeer yuma mongol erchuudees ter hun huchindej eh ornihoo neriig gutaasan hulgaichaa jigsheehiin oronf cuvarsan ch geh shig mongol erchuud hogiin olon buh talaaraa novshnuud yuma

2  |  1
Mgl(61.102.147.37) 2021 оны 06 сарын 09

Nutagiin indanchuud tsuvsan um bnldaa..

0  |  1
зочин (66.181.176.65) 2023 оны 10 сарын 11

МОНГОЛ ХҮНД ГУСУУЛАХ САНААТАЙ ЯВААД МОНГОЛЧУУД ТООХГҮЙ БОЛОХООР НЬ ХОРССОНДОО ГҮТГЭЭД НААЦАН

3  |  3
Эгэл(64.119.27.26) 2021 оны 06 сарын 10

тэр нутгтйн хүчирхийлэгчийг олж шийтгэсэн үү Шийтгээгүй бол олон жуулчин хүлээж авах ажлаа энэнээс эхэл Аялал жуулчлалын сайд аа, цагдаагийн дарга аа Ерөнхий сайд аа

2  |  1
Зочин(202.9.46.228) 2021 оны 06 сарын 12

Монголд англи хэл заадаг нөхөртэй хүүхэн өглөө гүйж байгаад морьтой 2 хүнд хүчиндүүлсэн байдаг ..... нөгөө сайхан монгол хүний өгөөмөр сайхан ёс суртахуун жудаг нэр төр хаана байнааа .... хүчин .танхай .хулгайг маш хатуу шийтгэж устгах ёстой .......

12  |  0
САНАЛ(154.13.1.213) 2021 оны 06 сарын 09

Италид Монгол оюутан хүчиндүүлсэн хэрэг гарсан. Тэр гоё Италид шүү. Хөдөөний Оркуудаас хотын бид нар хүртэл айж эмээж явдаг юм шүү дээ. Умардын зэрлэгүүд хүн хүчирхийлэх нь байтугай алаад хаячихдаг хүмүүс. Тиймээс Монголд ирж байгаа жуулчин гадаад дотоодын хүмүүс энэ эрдслийг маш сайн тооцоолж хил гааль дээр сайн сануулж байх хэрэгтэй. Хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хэрэг үүсгэх хэрэгтэй. Энэ мэт нийтлэл блог веб сайтуудад гарсан мэдээллийг ГХЯ хянан нягтлаж шалгаж холбоо тогтоож байх нь чухал. Ингэж байж гэмт хэрэг буурна.

3  |  0
ялаа(193.9.112.51) 2021 оны 06 сарын 10

монголд очиж очиж хүчиндүүлдэг сда юм аа

0  |  2
bii(202.21.108.212) 2021 оны 06 сарын 10

HEDEN JILIIN UMNU AYLAGCH EMEGTEI MAIHANDAA HUVHINDUULSEN MEDEE GARSAN TER YUM BOLOV U.MUU YMAARAA SAIN HOGIIN ORKUUD SHD

2  |  0
bii(202.21.108.212) 2021 оны 06 сарын 08

HEDEN JILIIN UMNU AYLAGCH EMEGTEI MAIHANDAA HUVHINDUULSEN MEDEE GARSAN TER YUM BOLOV U.MUU YMAARAA SAIN HOGIIN ORKUUD SHD

1  |  0
Хөөрхийс(66.181.161.121) 2021 оны 06 сарын 10

Хаха манай хөдөөний хэдэн сулралтай архичид хүчиндлээ гээд барахгүй дээ, өнөөх жаахан юм нь юм болохгүй биз. Монголчууд чинь тэр тал дээр бяд муутай шүү дээ.

2  |  5
Зангараг(202.179.25.239) 2021 оны 06 сарын 10

Хөдөөгийн оркууд хагас зэрлэг байддаараа хариулж яваа малтайгаа нэг зиндаанд амьдардаг.

3  |  5
М(202.21.107.69) 2021 оны 06 сарын 09

Тэр хүчирхийлэгчийг олж шийтгэж хуультай, засагтай улс гэдэгээ хармаар, харуулмаар байна!!!

3  |  0
дангаасүрэнгийн энхб(64.119.18.182) 2021 оны 06 сарын 09

ямар эргүү нь хүчиндэхвэ дээ.худлаа шааж өрөвдүүлэх тактик

2  |  5
zochin(202.179.15.71) 2021 оны 06 сарын 09

ene olon manaihaas dor uls orond tohioldoogui buzar hereg manaid garah uym daa..negiig heleed bh shig

2  |  1
zochin(122.201.23.84) 2021 оны 06 сарын 09

Монголд хүчирхийлэлд өртсөн гэдэг нь үнэн юмуу, хэзээ, хаана, ямар хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн юм бэ, бүхэл бүтэн улс үндэстнийг хэрмэл тэнэмэл хүчирхийлэгчид гэж дэлхийд сурталчлаад байгаа юмуу

5  |  1
Хүн(124.158.65.82) 2021 оны 06 сарын 09

Баяр хүргэе !!!! Муу эрээс дээр бүсгүй байна !!!!

1  |  0
Хүн(124.158.65.82) 2021 оны 06 сарын 09

Ямар ч тохиолдолд зориг гаргах хэрэгтэй !!!Хүрэлсүхээ чамд энэ бүсгүйгээс сурах юм их байна !!!!

4  |  4
Top