Монгол Улс Японтой цэргийн технологи шилжүүлэх тухай гэрээ байгуулав

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Монгол Улс Японтой цэргийн техник, технологи шилжүүлэх тухай гэрээ байгуулсан тухай Японы Гадаад хэргийн яам мэдээлжээ.

Гэрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Масарү Игавахара, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Сандагийн Бямбацогт нар гарын үсэг зуржээ. Японы Гадаад хэргийн яамны мэдэгдсэнээр, тус гэрээг байгуулснаар талууд олон улсад энх тайван, тогтвортой байдлыг тогтооход чиглэсэн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд цэргийн тоног төхөөрөмж, технологи шилжүүлэх боломж нээгдэж байна.

Мөн гэрээгээр цэргийн техник, технологийг гуравдагч талд шилжүүлэх, зориулалтаар бус ашиглахад хяналт тавих боломжтой. Хоёр талын баримт бичиг Токио, Улаанбаатарын цэргийн тоног төхөөрөмж, технологийн салбарт нягт хамтран ажиллах, Японы цэргийн аж үйлдвэрлэлийн технологийн бааз суурийг хөгжүүлэх, улмаар Японы аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж Японы тал онцлон тэмдэглэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top