Эх сурвалж: Guardian
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод нүүрс айл өрх бүрийг дулаанаар хангадаг гэхэд хилсдэхгүй. Эрс тэс уур амьсгал хөдөөнөөс хот руу чиглэх урсгалыг нэмэгдүүлэхийн хэрээр хотын агаар үхлийн аюултай болж байна.
Ууган хүү нь цэргийн алба хааж байх үед түүний гэр бүл нойрондоо хорвоог орхив. Дэлхийн хамгийн хүйтэн хотын хамгийн хүйтэн сар болох нэгдүгээр сард нэгэн гэр бүлийн зургаан гишүүн, хоёр том хүн, дөрвөн хүүхэд нүүрсэн галлагаатай зуухнаас ялгарах нүүрстөрөгчийн исэлд хордон, амиа алджээ.
Энэхүү эмгэнэлт явдал монголчуудыг сэтгэлийг эмзэглүүлсэн бөгөөд сарын дараа олон нийтийн шаардлагаар парламентын өрнүүлсэн агаарын бохирдлын талаар хоёр хоног хэлэлцүүлгийн л үеэр засгийн газар нь өнгөрсөн долоон жилд тус улсад нийт 779 хүн угаартаж, амиа алдсан баримтыг дэлгэснээр олон нийтийн дургүйцлийг хүргэв. Харин хоёрдугаар сарын 19-нд дөч орчим насны хосыг орон дээрээ нас барсан байдалтай олсноор энэ тоо 811-д хүрчээ.
Монголд нүүрс нь угаартаж амиа алдах шалтгаан болоод зогсохгүй дөрвөн уулын дундах хөндийд орших Улаанбаатар хотод өвлийн улиралд улам аюултай болж байгаа билээ. 3.48 сая хүн амтай, өргөн уудам, сийрэг хүн амтай энэ улсад өнгөрсөн өвөл л гэхэд гадаах болон гэр доторх агаарын бохирдлын улмаас ойролцоогоор 7000 хүн нас барсан гэсэн тооцоо гарчээ.
Амьсгалын замын өвчнүүд, элэг, уушгины хорт хавдар, багтраа, томуугийн тохиолдлын тоо нэмэгдэж, уушгины хатгалгаа нь хүүхдүүд эмнэлэгт хэвтэх гол шалтгаан, тав хүртэлх насны хүүхдүүдийн үхлийн хоёр дахь том шалтгаан нь агаарын бохирдол юм. Эмэгтэйчүүд зулбалт, дутуу төрөлт нэмэгддэг хүйтний улирлыг тооцоолон жирэмслэлтээ төлөвлөхийг оролддог.
Монгол Улсад агаарын бохирдлын түвшин бараг арван жилийн турш өсөн нэмэгдэж байна. Энэ нь зөвхөн нийслэлийн асуудал байхаа больж, бүх аймаг, сууринг хамарчээ. Өвөл агаарын хэм -28 хэм хүрэх нь түгээмэл бөгөөд нүүрс нь гэр, сургууль, үйлдвэр, цахилгаан станцуудын гол эх үүсвэр болж байна. 2018 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотод PM2.5 буюу маш нарийн хорт хавдар үүсгэгч тоосонцрын хэмжээ ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 133 дахин их болсон тул хотод түүхий нүүрс түлэхийг хориглосон ч орон нутгуудад энэ хориг үйлчлэхгүй хэвээр үлджээ.
Засгийн газраас шахмал түлшний хэрэглээг нэвтрүүлсэн боловч энэ нь өөр төрлийн хорт тоосонцор үүсгэж, нүүрстөрөгчийн дутуу исэлд хордох, угаартах тохиолдол эрс нэмэгдэхэд хүргэсэн. Монгол Улсын эрчим хүчний 70 орчим хувийг нүүрсээр хангадаг.
Уур амьсгалын өөрчлөлт нөхцөл байдлыг улам дордуулж байна. 2024 оны зуданд нийт 64 сая толгой малын 10 сая нь хорогдож, нүүдэлчин амьдралын хэв маягаа хадгалж үлдсэн уудам хээр тал нутгаасаа зарим малчид ажлын байр, хүүхдүүддээ сурах илүү боломж хайж, хот руу шилжиж байна.
Улаанбаатарт орон сууц хангалтгүй тул хүмүүс гэр барьж амьдардаг. Нүүдэлчдийн гэр усан хангамжгүй бөгөөд гал түлж, халаалтаа шийддэг. Жорлонгоо гэрийнхээ гадна ухаж байгуулдаг. Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь гэрт амьдардаг бөгөөд Улаанбаатар хотод 800,000 орчим хүн буюу хотын хүн амын тал хувь нь гэр хороололд амьдарч байна. Өдөр бүр 196 мянган яндан хуурай агаарт нүүрсний утаа цацдаг бол нэг өрх өвөлдөө өдөрт дунджаар 23 кг нүүрс түлдэг байна.
Улаанбаатарын хойд хэсэгт орших, оросуудын барьсан, 680 ортой эх, хүүхдийн эрүүл мэндийн төв байрлана. А.Оюучимэг эмч “Хүүхдүүд тань тасралтгүй өвдөж байна уу? Хотоос гар. Бид боломжтой хүмүүст ингэж л зөвлөдөг” хэмээн ярив. Өвлийн улиралд тус эмнэлэг уушгины хатгалгаатай хүүхдүүдэд зориулсан таван эрчимт эмчилгээний тасаг нээдэг бөгөөд энэ үеэр багтраа, гуурсан хоолойн үрэвсэл, цусны хорт хавдрын тохиолдол ч мөн ихэсдэг байна.
“Бид нүүрстөрөгчийн дутуу исэлд хордсон хүүхдүүдийг хүлээн авсаар дасчихсан. Өчигдөр шөнө нэг ч тохиолдол ирээгүй нь хачирхалтай” гэж Оюунчимэг эмч гайхсан байдалтай хэлээд эдгээр тохиолдлыг судлах систем байхгүй учраас тухайн хүүхэд ирээдшйд ууртай, ааш зан нь тогтворгүй, ой тогтоолт муутай болох эсэхийг мэдэх боломжгүй. Хөнгөн шинж тэмдэгтэй бол бид хүүхдийг аварч чадна, гэхдээ тархийг нь биш”. “Би хөдөө өссөн. Өвөл сайхан, гайхалтай улирал мэт санагддаг байсан. Харин одоо бол аймшигтай болж хувирсан” гэв. А.Оюучимэг эмч “Одоо бол бид өдөрт 300-400 хүүхэд хүлээн авч, ихэнх хүүхдүүдийг гэрээр эмчлэх боломжгүй байдаг. Учир нь гэрийн доторх агаарын чанар маш муу.” гэж тэр хэлэв. Хэдийгээр уушгины хатгалгаатай хүүхдүүдийг аврах хувь өндөр ч, олон удаагийн давтамжийн үр нөлөө тэдний дархлааны тогтолцоонд насан туршид нь илэрч, антибиотикт тэсвэртэй болох нь “маш том асуудал” болж байна гэж тэр онцолжээ. “Ихэвчлэн нялх хүүхдүүд нас бардаг. Өвлийн улиралд дутуу төрөлт, зулбалт их гардаг. Бид ийм сайхан, уудам нутагтай атлаа бүгд нэг газар шахцалдаж, хүүхдүүд маань өвдөж байгаад би маш их харамсдаг”. “Би хөдөө өссөн. Өвөл гэдэг үзэсгэлэнтэй улирал байлаа. Харин одоо хүмүүсийн айдаг улирал болчихсон. Яагаад бид энэ асуудлыг шийдэж чадахгүй байна вэ?”
НҮБ-ын Хүүхдийн Сангийн мэдээлснээр, дэлхий дахинд агаарын бохирдол нь тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын хоёр дахь гол шалтгаан бөгөөд эхнийх нь тэжээлийн дутагдал юм. Зүүн Азид энэ үзэгдэл онцгой түгшүүртэй байгаа. Агаарын бохирдлоос болж жилд долоон сая хүн нас барж байна. Гэвч Улаанбаатар энэ жагсаалтын хамгийн бохир хотуудын тоонд багтдаггүй. Лахор, Дели, Чэндү зэрэг хотууд эхний байруудын төлөө “өрсөлдөж” байна.
Жигжидсүрэнгийн Чинбүрэн нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, онкологич, Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан. Тэрбээр агаарын бохирдол ба элэгний хорт хавдрын хоорондын хамаарлыг харуулсан шинэ судалгааг дөнгөж дуусгажээ. Уг өвчнийг өмнө нь зөвхөн архины хэт хэрэглээнээс болдог гэж үздэг байлаа.
“Хорт хавдрын хувьд нүүрс шатаахтай шууд холбоотой гэдэг нь тодорхой, ялангуяа уушгины хорт хавдар. Харин элэгний хорт хавдар илэрнэ гэж бид огт төсөөлөөгүй. Энэ бол шинэ нээлт” гэж Чинбүрэн хэлэв. “Гэхдээ асуудал зөвхөн хавдраар хязгаарлагдахгүй. Нялх хүүхдүүдэд үзүүлж буй нөлөө бол жинхэнэ онц байдал. PM2.5 тоосонцор эхийн хэвлийд байгаа үр хөврөлд хүрдэг гэдгийг бид мэдэж байгаа. Бохирдол ихтэй бүсэд нярай хүүхдүүд жижиг биетэй төрдөг, мөн агаарын бохирдол нэмэгдэх үеэр амьд төрөлтийн тоо 15-25 хувиар буурдаг” Ж.Чинбүрэн энэ оны хоёрдугаар сард болсон УИХ-ын сонсголд нотлох баримт танилцуулж, агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хэмжээний төлөвлөгөө дутмаг байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ. Нүүрс, зуухны үйлдвэрлэлээс олон хүн ашиг олж байгаа нь асуудлыг улам хүндрүүлж байна.
“Агаарын бохирдлын эсрэг тэмцэж буй хүмүүсийг төр дэмжих хэрэгтэй. Богино хугацаанд авах хамгийн чухал арга хэмжээ бол байшин, гэрийг дулаалах, шахмал түлшийг илүү боловсронгуй болгох явдал” гэж тэр хэлэв. “Энэ асуудлыг шийдэх амархан, зүгээр л сэтгэл хэрэгтэй. Мөнгөний тухай биш, эрүүл мэндийн тухай бод. Ядуу, баян ялгаагүй бүгд л энэ агаарыг амьсгалж байна”.
Монголын ЦУОШГ-ын байрны таван давхрын нэг өрөөнд ажиллан, улсын агаарын бохирдлын бүх мэдээллийг нэгтгэдэг хүн бол Д.Өнөрбат. Тэрбээр Улаанбаатар орчмын гар ажиллагаатай 43, автомат ажиллагаатай агаарын чанарын 19 станцын мэдээллийг хянадаг. Эдгэр нь зургаан төрлийн хийн түвшнийг хэмждэг бол аймаг, орон нутгийн станцууд зөвхөн азотын давхар исэл (NO2) болон нүүрстөрөгчийн давхар исэл (CO2)-ийн хэмжээг хэмждэг байна.
“Хотын хэмжээнд хамгийн сүүлийн үеийн мэдээллээр агаарын бохирдлын 55-56 хувь нь гэр хорооллоос, 28-29 хувь нь замын хөдөлгөөн, үлдсэн нь цахилгаан станцуудаас үүдэлтэй байна,” гэж тэр хэллээ. “Ерөнхийдөө агаарын чанарын үзүүлэлтүүд аюулгүй хэмжээтэй харьцуулахад 12-13 дахин өндөр гардаг. Тиймээс агаарын бохирдол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг төсөөлж болно”. “Агаарын бохирдол хамгийн их үе бол арваннэгдүгээр сарын дунд үеэс хоёрдугаар сарын дунд үе хүртэл үргэлжилдэг. Тиймээс жилийн дундаж үзүүлэлтээс харахад Монголын агаарын чанаар муугүй мэт харагддаг. Гэхдээ үнэндээ маш хүнд байна. Агаарын чанар мууддаг гол шалтгаан нь хүйтний улиралд нүүрс түлэх явдал гэдгийг бид бүгд мэднэ. Түүний хэлснээр, 2024 оны нэгдүгээр сарын 28-нд хүхрийн давхар исэл (SO2)-ийн хэмжээ куб метр тутамд 702 микрограммд хүрсэн. Харин хүлээн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь ердөө 50 байдаг.
Өнөрбат хар тугалганы хэмжээг ч бас хэмжихийг хүсэж байгаа аж. “Манайд орж ирдэг автомашины түлш хар тугалгатай байдаг гэдгийг бид сайн мэддэг ч энэ талаар албан ёсоор мэдээлдээгүй” гэв.
Монголын хувь заяа байгаль орчин, уур амьсгалтай нягт уялдаа холбоотой байсаар ирсэн. Эрдэмтдийн үзэж буйгаар XIII зуунд дэлхийн хамгийн том газар нутгийг хамарсан Монголын эзэнт гүрэн хүн, адууг тэсвэр, хатуужилтай болгосон дулаахан өвлийн үр дүнд бий болсон аж. Монголын эзэнт гүрэн ид цэцэглэлтийн үедээ 31 сая кв.км нутаг дэвсгэрийг эзэлж, Хятадаас баруун Европ хүртэл үргэлжилж, Ромын эзэнт гүрнийхээс хоёр дахин том газар нутгийг хамарч байв. Чингис хаан нүүдэлчдийн овог, аймгуудыг нэгтгэн, цэргийн аян дайн эхлүүлсний сацуу худалдааг джмжиж, шашны олон урсгалыг хүлээн зөвгшөөрч, тамлан зовоох болон боолчлолыг хориглох зэрэг шинэтгэлүүдийг ч хэрэгжүүлсэн юм. Энэ бол өнөөгийн монголчуудын бахархдаг түүх бөгөөд эх орныхоо төлөө зүтгэж буй олон хүн үүнээс урам зориг авдаг.
Хоёрдугаар сард болсон УИХ-ын сонсголын үеэр улс төр судлаач Ганбаяр Жавхлан агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн хяналт, хариуцлага тодорхойгүй, хэрэгжилт туйлын жигд бус, санхүүжилт үр ашиггүй, хяналт үнэлгээ хангалтгүй байсан хэмээн шүүмжлэв. Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцаар хангах санал гарч байсан ч дулаалга сайтай, тохилог орон сууц дутагдалтай, мөн өндөр барилгад амьдрах ойлголт нүүдэлчдийн хувьд зарим талаараа эргэлзээ төрүүлдэг. Улаанбаатарын гэр хорооллын эмх замбараагүй барьсан байшин бүр хашаатай байдаг. Энэ нь дэлхийн ихэнх хотуудын оршин суугчдын мөрөөддөг чөлөөт орон зай юм.
“Гэр хороололд амьдардаг хүмүүсийн дунд эндээ л амьдрах хүсэл маш их байдаг” хэмээн хатгалгаагаар хоёр ч удаа эмнэлэгт хэвтсэн хүүхдийн аав Мөнгөнхишиг Батбаатар хэллээ. “Тэд зүгээр л цахилгаан, бохирын системийг шийдэж өгөхийг хүсэж байна” Мөнгөнхишиг гурван цагийн дотор 71,000 гарын үсэг цуглуулж, нь байгаль орчны тухай сонсгол хийхийг санаачилсан бөгөөд “Breathe Mongolia” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Энхүүн Бямбадорж түүнийг дэмжжээ. Мөнгөнхишигийн үзэж буйгаар агаарын бохирдол болон орон сууцны асуудлыг шийдэх хүсэлгүй төр, засаг гэр хорооллынхонд буруу тохдог.
“Хүмүүсийг нүүрс түлдэг, бохирдуулагч гэж харж, буруутгадаг. Тэгээд нутаг руугаа буц гэж шахдаг. Үнэндээ тэд бол хохирогчид. Энэ бол улс төрчдийн шүдний өвчин бөгөөд сайд сайдаас дамжин, хэн ч хариуцлага хүлээдэггүй”. “Гэрийг дулаалснаар агаарын бохирдлыг 40-60 хувь бууруулах боломжтой. Энэ бол хамгийн хялбар алхам. Үнэхээр энгийн. Мөнгө нь ч байгаа” гэв. Түүний хэлснээр, өргөн уудам нутаг, цэлмэг тэнгэртэй Монгол Улс нар, салхи, газрын дулаан зэрэг ногоон эрчим хүчний эх үүсвэр рүү шилжих цаг болсон. Жинхэнэ өөрчлөлт л үр дүн авчирна. Зөвхөн өнгөн далдлах “засварууд” ямар ч үр дүнгүй байсныг олон жишээ харуулж байна.
Г.Бямбасүрэн зургаан охиныхоо хоёртой нь буюу Амин-Эрдэнэ (10 настай), Хүслэнзаяа (11 настай) нартай хамт сууж байлаа. Тэрбээр үнэгүй тараасан цахилгаан халаагуураа нэг сарын дараа салгаж, нүүрсний зуухаа буцаан залгасан тухайгаа ярихдаа “Цахилгааны үнэ хоёр дахин өссөн. Тэгээд л буцаад нүүрс рүү орсон доо” гэж мөрөө хавчив. “Энэ халаагуурыг өгөхдөө угаарын дохиоллыг хураагаад авчихсан. Тэгээд бүр дордсон. Одоо зуухаа хэрэглэж байгаа. Ямар нэгэн асуудал гарвал сэрэмжлүүлэх дохиолол алга”. Бямбасүрэн халуун гэрээсээ гарч, хүйтэн агаарт алхахдаа, хотын гудамжаар тасралтгүй сүлжих нүүрс тээвэрлэгч машинуудын тээвэрлэж, авчирсан, хөө тортог болсон нүүрсний уутнуудыг зааж харуулна. Тэр нүүрс, охидынх нь ойр ойрхон өвдөх шалтгаан хоёрын холбоог ойлгож байгаа ч өөр сонголт үгүй. Хотын хүн ам улам нэмэгдсээр.
В.Батболд нь 2024 оны өвлийн зуднаар малгүй болсон бөгөөд өнгөрсөн аравдугаар сард Улаанбаатарт иржээ. Одоо тэр 151-р сургуулийн зуухыг 24 цагийн ээлжээр ажиллуулдаг гуравхан галчийн нэг бөгөөд тус сургууль өдөрт 30 уут буюу 750 кг нүүрс хэрэглэдэг. Харанхуй, тоосонд дарагдсан, амьсгалахад хэцүү зуухны өрөөний гадна Батболд ярихдаа “Хотод ирэх шийдвэр гаргах амар байгаагүй, үнэхээр хүнд. Ажил олох амархан байсан ч агаар ийм муу гэдгийг мэдээгүй. Хэрвээ зөвхөн агаарыг бодвол, хөдөө илүү байсан. Би ч тэнд л байхыг хүсэж байна” гэв. Улаанбаатараас хэдхэн цагийн зайд орших Хэнтий аймгийн хээр талд, Чингис хааны төрсөн нутагт, малчны амьдрал буцална. Т.Бат-Эрдэнэ, Б.Байгал нарын гэрийн хаалгаар цастай уулсаар хүрээлэгдсэн уудам хөндий хараа булаана. Үхэр, хонь бэлчих ба заримыг нь нэмнэсэн харагдана. Гэрт нь хоёр бага хүүхэд хасах 18 хэмийн хүйтэн эрт гарсан хурганы хамт тоглоно. Хургыг дулаан гэрт оруулжээ. Том хүүхэд нь сургуульд явдаг бөгөөд сургуулийнхаа дотуур байранд суудаг. Тэнд ч мөн агаарын чанар муу. “Энд амьдрах хамгийн сайхан” гэж Бат-Эрдэнэ ярина. Стресс ч үгүй, бохирдол ч үгүй.
Хосууд гар аргаар хийсэн арьсан гутал ижилсүүлэн өмсжээ. Тэд Улаанбаатарт танилцжээ. Тухайн үед эхнэр нь оюутан байсан бол нөхөр нь мах боловсруулах үйлдвэрт ажилладаг байв. Ковидын цар тахлын улмаас тэр ажилгүй болж, байраа зарж, мөнгөөр нь багаасаа мөрөөдсөн малчин амьдрал руугаа эргэн очжээ. Гэр, мал авч, хүссэн амьдралаа эхлүүлсэн нь тэр. Байгалд энэ амьдрал мөрөөдөл байсан эсэх нь эргэлзээтэй ч, тэр дасаж байгаа. Найзуудтайгаа кофе ууж, хууч хөөрөхөө үгүйлдэг ч хүүхдүүдийнх нь эрүүл мэнд чухал. 2024 оны хүнд өвлийг энэ хөндий хүндрэлгүй даваад гарсан ч нэг сарын турш цасанд боогджээ. “Бид хот руу буцаж явахгүй” гэж тэд санал нэгтэй хэлнэ. Энэ бол хүссэн хүн бүрт байх ёстой амьдрал. Монголын агаарын бохирдлын асуудлыг шийдэх гарц нь тун энгийн, хэрвээ улс төрийн хүсэл эрмэлзэл л байвал. Гэвч хавар хэдийн иржээ. Харин хүмүүсийн ой санамж богино. Цаг уурч Өнөрбат өдөр бүрийн агаарын чанарын тайлангаа яамдад үнэнчээр илгээсээр. Харин тэр “Хэн нэгэн үнэхээр үүнийг хардаг болов уу? Гэнэ. Зарим нь хардаго байх. Өвөл дуусмагц агаар цэвэршээд, бүгд мартчихдаг. Тэгээд л дараа өвөл болоход хүмүүс дахиад л санана.
Сэтгэгдэл ( 10 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Энэ нь Adity apradhan Medical гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм\nЭмнэлэг нь бөөрний эрүүл доноруудыг яаралтай хайж байна\n100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна\nСонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар холбогдоно уу:\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@ GMAIL.COM\nэсвэл 91 9873591114, 15733337443 утсаар холбогдоно уу
Гадныхан хүртэл шуугиан тарьж байна, арчаатайхан байцгаахсан
Тархинд нь санамжийн орон зай байхгүй засаг төрийн удирдлагууд, тархинд нь ой санамж байхгүй хөдөөнөөс Улаанбаатарын утаа руу шилжиж ирэгсэд, тархинд нь өвлийн утааны хордлого тогтдоггүй гэр хорооллынхон бүгд буруутай яагаад гэвэл тэд яаж өвлийг давснаа мартчихдаг.
Малан оркууд үхнээ, үхэг үхэг
Нvvрс бишээ мал пизда минь хар хужаагийн химийн ходьцтой бодис шатааснаар Монголчууд vхээд байна хар хятадын Монголыг устнах бодлого хэрэгжээд байна лалараа
Medeeg tsogtsoor ni belddeg ni ymar saihan um be
Аминч Монгол үзэл ийм байдалд хүргэж бган
Аминч Монгол үзэл ийм байдалд хүргэж бган
Шившиг юм аа, баас шээсэндээ холилдож амьдарч байх гэж