Улаанбаатар хотын бохир усны шугамын ачааллыг авах гол хэвтээ тэнхлэгийн шугам “Туул-1” коллекторыг барих шийдвэрийг 2007 онд гаргасан ч төдийлөн хэрэгжиж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл 32 км үргэлжлэх уг шугамыг 18 жилийн хугацаанд энд тэнд тарсан байдалтай угсарсан ч олон жилийн хугацаанд шугам элэгдэж, ашиглалтад хүлээн аваагүй зэргээс үүдэн дахин шинэчлэх шаардлагатай болж байна.
Нийслэлээс “Туул-1” коллекторын шугам угсралтын ажлыг бие даан хэрэгжүүлэхээр хүлээн авч, өнгөрсөн намраас шугам угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 1.6 км шугамыг угсраад байна. Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа шугамуудаас хамгийн өргөн буюу 1500ф голчтой, бохир усанд тэсвэртэй, хөрсний даац авах чадвартай, сүүлийн үеийн дэвшилтэт технологийн хоолой ашиглаж шугам угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл ( 0 )