Өнөөдөр 2025.12.08. Энэ оны 342 дахь өдөр бөгөөд он дуусахад 23 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 27 минутад мандаж, 17 цаг 01 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 11 хэм хүйтэн, шөнөдөө 23 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр АНУ-д Ногоон даваа гараг, Японд Бурхан багшийн гэгээрсэн өдөр, Хойд Македонд Оюутны өдөр, Румын, Узбекистанд Үндсэн хуулийн өдөр, Уругвайд Наран шарлагын газрын өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Оросын Ерөнхий сайд асан Михаил Касьянов, Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Тери Хэтчер, Ирландын дуучин Шинейд О’Коннор, Их Британийн жүжигчин Доминик Монаган, Америкийн дуучин Ники Минаж, Канадын уран гулгагч Меган Дюамель, Америкийн жүжигчин Анна София Робб зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1660 оны энэ өдөр Английн тайзан дээр анх удаа эмэгтэй хүн Шекспирийн Отелло жүжгийн Дездемонагийн дүрд тогложээ.
1863 оны энэ өдөр Чилийн Ла Кампана сүмд дэгдсэн галд 2000 гаруй хүн амиа алдав.
1955 онд Европын зөвлөлийн парламентын ассамблей өнөөгийн Европын Холбооны тугийг баталжээ.
1963 оны энэ өдөр аянга буусны улмаас Элктонд Боинг 707 онгоц осолдож, 81 хүн амиа алдав. Гиннессийн дээд амжилтын номд хамгийн олон хүний амийг авч одсон аянга болж тэмдэглэгджээ.
1980 оны энэ өдөр “Битлз” хамтлагийн гишүүн Жон Ленноны амь насанд халдав.
2009 онд Иракийн Багдад хотод бөмбөг дэлбэрч, 127 хүн амиа алдаж, 448 хүн шархаджээ.
2010 оны энэ өдөр SpaceX компани дэлхийн тойрог замд сансрын хөлгөө амжилттай оруулсан анхны хувийн компани болж байв.
2019 онд Хятад улсад ковид-19 анхны тохиолдол батлагдав.
2024 оны энэ өдөр Сирийн ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг нураасан сөрөг хүчний эсэргүүцэл албан ёсоор зогсжээ.
Өнөөдөр үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )