Японы Зэвсэгт хүчин Хятадын аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл хийж байгаа бөгөөд Хятадыг хариуцлагагүй буруутган, энэхүү үйлдлээ хаацайлахыг оролдож байна гэж БНХАУ-ын гадаад хэргийн яам мэдэгджээ.
Мэдэгдэлд Японы тагнуулын болон сөнөөгч онгоцнууд Хятадын цэргийн сургуулилт болон арга хэмжээ зохион байгуулдаг газарт богино зайнд ойртож, тэнгис болон агаарын орон зайн аюулгүй байдалд заналхийлж байгаа нь бодит байдал юм гэжээ. Үүгээрээ Японд улс олон улсын хамтын нийгэмлэгийг төөрөгдүүлж, нөхцөл байдлыг улам хурцатгаж байна гэж мэдэгдэлд тодруулсан байна.
Японы зүгээс Хятадын эл мэдэгдлийг үндэслэлгүй гэж үзэж байгааг Японы засгийн ерөнхий нарийн бичгийн дарга Минорү Кихара хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Энэ сарын 6-нд Хятадын сөнөөгч онгоцнууд Японы сөнөөгч онгоцнууд руу хоёр ч удаа радараа чиглүүлснийг онцолсон байна. Түүний хэлснээр, Японы өөрийгөө батлан хамгаалах хүчин аюулгүй зайнд үүргээ гүйцэтгэж байсан гээд Хятадын сөнөөгч онгоцнуудын үйлдэл аюулгүй нислэг үйлдэхэд шаардлагатай хэм хэмжээг зөрчсөн гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )