БНХАУ-ын хоёр хөлөг онгоц газар нутгийн маргаантай Сенкакү арал орчим гурав дахь өдрөө байрлаж байна гэж Киодо агентлаг мэдээлжээ. Зүүн Хятадын тэнгис дэх тус бүсийг Японы тал өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг.
Хятадын усан хилийн харуулын хөлгүүд энэ сарын 21-ний өдрийн өглөө тус бүсэд нэвтэрчээ. Японы эргийн хамгаалалтын онгоцнууд Хятадын хөлгийн багаас бүс нутгийг орхин гарахыг шаардсан ч шаардлагыг нь хүлээж аваагүй байна. Мөн өдөр Токио дипломат шугамаар Бээжинд эсэргүүцэл илэрхийлсэн тухай Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно мэдэгджээ.
Сенкакү арлыг тойрсон газар нутгийн маргаан 2012 оны есдүгээр сард Токио арлыг эзэмшиж байсан Японы иргэдээс худалдан авсан тухай зарласны дараа хурцадсан билээ. Энэхүү мэдэгдлийн дараа БНХАУ-д эсэргүүцлийн арга хэмжээ өрнөсөн. Үүнээс хойш Хятадын хөлөг онгоцнууд маргаантай бүлэг арлуудын бүсэд байнга ордог болсон байна.
Сэтгэгдэл ( 1 )
Том гүрнүүд гоё юм аа..\nБидэнд шиг хэдэн зууны турш тасралтгүй хэн нэгний бөгс долоож амьдардаггүй юм байнаа