Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Эссекибо бүс нутгийг Венесуэлийн батлан хамгаалахын нэгдсэн бүс хэмээн зарлав. Тус бүс нутгийг Гайана арлын улс мөн өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг.
Британийн эзэнт гүрний эзэмшил байсан тус бүс нутагтай холбоотой газар нутгийн маргаан XIX зуунаас хойш үргэлжилж байна. Мадурогийн эл шийдвэр зэвсэгт мөргөлдөөнд хүргэхгүй л болов уу гэж шинжээчид үзэж байна. Учир нь энэ бүс нутаг түүхэндээ Венесуэлийн эзэмшилд байсан ба маргагч талуудын 1966 онд байгуулсан хэлэлцээр хэрэгжээгүй юм.
Үүнтэй холбогдуулан Мадуро тус бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг гаднын компаниудад үйл ажиллагаагаа зогсооход гурван сарын хугацаа олгож, хэлэлцээ хийхэд бэлэн хэмээн мэдэгдэв.
Түүний хэлснээр, Венесуэлийн газрын тосны “PDVSA” компани болон ган, төмөр үйлдвэрлэгч “CVG” компани шинэ бүс нутагт өөрсдийн салбараа нээнэ.
Хожим нь Венесуэл болон Гайанагийн гадаад хэргийн сайд нар Эссекиботой холбоотой газар нутгийн маргааныг хэлэлцэж, харилцаа холбоотой ажиллахаар тохиролцсон байна.
Түүхэн үнэний эрэлд
Энэ сарын 3-нд Венесуэлд Эссекибог нэгтгэх тухай бүх нийтийн санал асуулга явуулсан билээ. Тус улсын ихэнх иргэн энэ асуудлыг дэмжсэн.
Үүний дараа Гайанагийн эрх баригчид хэрэв Венесуэл энэхүү санал асуулгын үр дүнгээр ямар нэгэн алхам хийвэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тусламж хүснэ хэмээн мэдэгдэж байв. Өмнө нь Гайана Гааг дахь Олон улсын шүүхийн тусламжтай санал асуулга явуулахыг нь зогсоох оролдлого хийж байв.
Санал асуулгын үр дүнгээр ямар нэгэн арга хэмжээ авах аваас Гайана хохирогчийн хувиар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандах болно гэж Гайанагийн ерөнхий прокурор Анил Нандлалл мэдэгдсэн.
Гайанагийн ерөнхийлөгч Ирфаан Али тус улсын Зэвсэгт хүчин байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн тухай мэдэгдсэн бол АНУ-ын Төрийн департамент мөн нөхцөл байдлын талаар тайлбар хийсэн юм. Төрийн департаментын төлөөлөгч Мэттью Миллер Вашингтон нь хилийн маргааныг энхийн замаар шийдвэрлэхийг дэмждэг хэмээн мэдэгдээд XIX зуунд гаргаж байсан шийдвэрийг дурдсан байна. Талууд шинэ хэлэлцээр байгуулах эсвэл эрх бүхий байгууллага өөр шийдвэр гаргахаас нааш Венесуэл, Гайанагийн хуурай газрын хилийн тогтоосон 1898 оны шийдвэрийг баримтлах учиртай хэмээн Миллер тодруулжээ. Тиймээс Вашингтон нь Венесуэл, Гайанад хандан маргааныг энхийн замаар шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийг уриалж байна. Энэ асуудлыг санал асуулгаар шийдвэрлэх боломжгүй хэмээн Миллер онцолсон байна.
Венесуэл, Гайнагийн хооронд Эссекибо бүс нутгийн төлөөх маргаан XIX зуунаас хойш үргэлжилж байна. Испанийн колоничлолоос тусгаар тогтнохын төлөөх дайны үеэр энэ бүс нутгийн Британийн эзэнт гүрэн хяналтдаа авч, өөрийнх нь эзэмшилд байсан Гайанатай нэгтгэжээ. Эссекибо бүс нутаг нь Эссекибо голын баруун эрэг орчмын 160 мянган кв км нутаг юм. Бүс нутаг нь Гайнагийн нийт нутаг дэвсгэрийн дөрөвний гурван хувийг эзэлдэг.
1966 онд Гайана Их Британиас тусгаар тогтносны дараа маргагч талууд газар нутгийн маргааныг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх тухай Женевийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Гэвч энэ хэлэлцээр хэрэгжээгүй ба бүс нутаг Гайанагийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэсэн статусаа хадгалан үлджээ.
Эссекибо бүс нутгийн ихэнх хэсэг нь шигүү ширэнгэн ойгоос бүрддэг. Гэхдээ 2015 онд тэнд их хэмжээний газрын тос, байгалийн хийн нөөц илэрснээр Венесуэлийг газар нутгийн маргаан дахин дэгдээхэд хүргэсэн билээ. 2018 онд Гайанагийн эрх баригчид НҮБ-ын ОЛон улсын шүүхэд хандан, улсын хилээ дахин батжуулах хүсэлт тавьсан ч энэ хүсэлтийг таван жилийн дараа буюу 2023 оны дөрөвдүгээр сард хэлэлцэхээр хүлээн авчээ.
Эссекибог тойрсон газар нутгийн маргаан өмнө нь дэгдэж байжээ. Гэсэн хэдий ч тэнд эдийн засгийн үйл ажиллагаа явагдаж байгаагүй тул ихэнх хугацаанд байдал намжмал байдаг байжээ.
2015 онд газрын тосны томоохон орд газар илэрч, ордыг ашиглах тухай концессын гэрээг өрнөдийн орнуудтай байгуулсан байна.
Улс төрийн шийдвэр
Шинжээчдийн үзэж буйгаар, Гайана өрнөдийн зарим орнуудтай хамтран бүс нутгийг хууль бусаар нэгтгэсэн гэж Венесуэлийг буруутгахыг зорьж байна. Эссекибогийн хувь заяаг тодорхойлох учиртай байсан 1966 оны Женевийн хэлэлцээр хэрэгжээгүй. Энэ бүс нутгийн харьяаллыг хэлэлцээ, хууль, эрх зүйн арга замаар тодорхойлоогүй тул ямар нэгэн эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэх эсвэл цэрэг байрлуулах боломжгүй байжээ.
Одоогоор нөхцөл байдал ямар нэгэн мөргөлдөөний талаар ярих тэр хэмжээнд хүрээгүй байна гэж шинжээчид үзэж байна. Венесуэл нь энэ асуудыг шийдэхийн тулд хүч хэрэглэхийг илтгэсэн ямар нэгэн алхам хийгээгүй байна.
Асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхийг хүсэж байна. Ийм нөхцөлд ямар нэгэн мөргөлдөөн гарна гэсэн таамаг дэвшүүлэхэд хүнд. Гэхдээ зэвсэгт мөргөлдөөн гарах магадлалыг ч үгүйсгэх аргагүй. Онолын хувьд боломжтой. Венесуэлийн эсрэг ямар нэгэн арга хэмжээ авах эсэхээс нөхцөл байдал хэрхэн цааш өрнөх нь шалтгаална хэмээн шинжээчид үзэж байна.
Асуудал энэ бүс нутгийг эзлэх тухай бус харин газар нутгийн харьяаллын асуудлыг дахин хэлэлцэхэд оршиж байна. Тэр болтол Мадуро “ExxonMobil” компанийн концессын гэрээг зогсоох арга хэмжээ авахыг зорьж байна.
Энэ бол улс төрийн асуудал. XIX зуунд колоничлогч орнуудын тогтоосон бодит байдлыг эргэн харах асуудал тавигдаж байна. Мадурогийн алхам нь Их Британийн тэнд үлдээсэн өвийг засаж залруулахад чиглэж байна. Мөн нутгийн уугуул иргэдийн байдлыг хөндөн тавьж байна.
Венесуэл нь энэ асуудлыг шийдэх боломжтой болсон. Учир нь АНУ Венесуэлийн газрын тосноос хараат болсон. Аравдугаар сард Вашингтон тус улсын газрын тос, байгалийн хийн компанийн эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ сурлуулсан юм.
Венесуэл, АНУ-ын харилцаа Трампын засаг захиргааны үеэс эхлэн сайжирч эхэлсэн. Венесуэл нь мөн хөрш Колумб улстай харилцаагаа тогтворжуулсан. Хөрш зэргэлдээх орнуудад Венесуэлийн ашиг сонирхол тодорхой байгаа. Мадуро ирэх жил болох сонгуульд өөртөө итгэлтэй бэлдэж буй. Эссекибогийн асуудал бол түүний хувьд сонгуулийн сурталчилгаагаа эхлэхэд сайхан хөрс болж байна.
Газрын тос олборлолтын асуудлаарх хэлэлцээ хийхэд бэлэн гэж Венесуэлийн Ерөнхийлөгч мэдэгдсэн нь асуудлыг зөвшилцлийн замаар шийдвэрлэхэд бэлэн гэдгийг ч мөн илтгэж байна гэж шинжээчид үзэж байна.
Асуудлыг цэрэг, зэвсгийг аргаар шийдвэрлэх шаардлага гарахгүй. Мадуро ч үүнд зорихгүй байна. Бүс нутгийн статус тодорхойгүй байгаа тул хууль, эрх зүйг дагах нь зөв. Түүнчлэн энэ бүс нутгийг Гайанагийнх гэж хүлээн зөвшөөрөөгүй ч тэнд өөрөө үйл ажиллагаа явуулах боломжтой. Энэ ч хангалттай байх болно гэж шинжээчид дүгнэжээ.