Венесуэлд алтны уурхай нурж, 23 хүн амиа алдлаа

2024 оны 02 сарын 22

Венесуэлийн Боливар мужид хууль бусаар нээсэн алтны ил уурхай нурж, 23 хүн амиа алдаж, 10 гаруй хүн шархаджээ.

Тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдэхдээ “Одоогоор амиа алдсан хүний тоог 23 гэж тоолсон. Энэ тоо нэмэгдэх магадлалтай байна” гэсэн байна.

Аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top