Филиппиний хөлөг онгоцыг Хуанян арлын эргэн тойрны уснаас шахан гаргажээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 04 сарын 22

Хятадын Ардын чөлөөлөх армийн /ХАЧА/ Өмнөд бүсийн цэргийн командлалын Тэнгисийн цэргийн хүчин Хятад болон Филиппиний хооронд нутаг дэвсгэрийн маргаан үүсгэдэг Хуанян (Скарборо) арлын эргэн тойрны уснаас Филиппиний эргүүлийн хөлөг онгоцыг шахан гаргасан байна.

ХАЧА-ийн Өмнөд бүсийн цэргийн командлалын төлөөлөгчийн мэдээлснээр, Филиппиний эргүүлийн хөлөг онгоц Хятадын засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Хуанян арлын ойролцоо БНХАУ-ын усан хилд нэвтрэн орж ирсэн ажээ.

Хятад улс Өмнөд Хятадын тэнгис дэх газрын тосны ихээхэн нөөц илэрсэн зарим арлын харьяаллын талаар зарим улстай хэдэн арван жилийн турш маргалдаж байгаа юм. Сиша (Параселийн арлууд), Наньша (Спратли), Хуанян (Скарборо) бүлэг арлын талаар Бруней, Вьетнам, Малайз болон Филиппин улстай маргаж байгаа ажээ. Сүүлийн үед Өмнөд Хятадын тэнгисийн усанд түгшүүртэй байдлыг хурцатгах хэрэг явдал их гарах болсон ба Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоцнууд Филиппиний хөлөг онгоцнуудыг шахан зайлуулахыг оролдох үед мөргөлдөөн үүсэх тохиолдол ч гардаг юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu