Канад, Дани хоёр газар нутгийн маргаанаа шийдвэрлэжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

Канад, Дани хоёр Хойд мөсөн далайн 1.3 кв. км талбай бүхий Ханс арлыг тойрсон газар нутгийн маргааныг шийдвэрлэх тухай гэрээ байгуулсан тухай Данийн Гадаад хэргийн яам мэдээлжээ.

Үүнээс өмнө тус хоёр улс Ханс арлаар Канадын Нунавут, Данийн хагас автономит Гринландыг заагласан хилийн шугам татах тохиролцоонд хүрсэн байна. Энэхүү гэрээ нь хоёр найрсаг хөрш орны харилцааны түүхэнд тохиож байгаа чухал үйл явдал бөгөөд олон жилийн турш үргэлжилсэн газар нутгийн маргааныг шийдвэрлэх оргил үе юм гэж Данийн ГХЯ-ны мэдэгдэлд онцолжээ.

Ханс арлыг тойрсон газар нутгийн маргаан 1973 оноос хойш тус хоёр улсын хооронд дэгдсэн. Маргаан харьцангуй тайван хэлбэрээр үргэлжилж байсан хэдий ч арлын газар зүйн байрлал бүс нутгийн стратегийн ач холбогдлыг тодорхойлдог тул шийдвэрлэхэд хүндрэлтэй байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top