Канадын шинэ ерөнхий сайд маргааш тангараг өргөнө

Л.Батбаяр | Zindaa.mn
7 цагийн өмнө

Канадын ирээдүйн ерөнхий сайд Марк Карни гуравдугаар сарын 14-нд тангараг өргөж, тус улсын засгийн газрыг тэргүүлж эхлэх тухай телевизийн CTV суваг мэдээлсэн байна.

Тангараг өргөх ёслол орон нутгийн цагаар 11:00 цагт Канадын амбан захирагч Мэри Саймоны ордонд болох ажээ. Ерөнхий сайдтай хамт түүний засгийн газрын танхимын гишүүд тангараг өргөх ёстой боловч тэдний нэрс одоогоор тодорхойгүй байна.

Канадын одоогийн ерөнхий сайд Жастин Трюдо шинэ ерөнхий сайдын тангараг өргөх ёслолын өмнө албан тушаалаасаа огцрох аж. Канадын эрх баригч Либерал нам тус улсын Төв банкны тэргүүн асан Марк Карнийг намынхаа шинэ даргаар сонгосон юм. Тэрээр парламентын аравдугаар сарын 20-нд явуулахаар товлосон дараагийн сонгууль хүртэл ерөнхий сайдаар ажиллах ажээ. Карни парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах шийдвэр гаргах боломжтой юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu