Нью Йоркийн захирагч Доналд Трампт шаардлага хүргүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

АНУ-ын Нью Йорк хотын захирагч Зохран Мамдани АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт хандан тус хотоос Цагаачлал, гаалийн албаны (ICE) алба хаагчдыг гаргахыг шаардана гэж мэдэгджээ.

Түүний мэдээлснээр, тус албаны алба хаагчид таван настай хүүхэд сууж байсан машин руу гал нээжээ. Золоор хүүхэд шархдаж, гэмтээгүй ч машинд байсан эрэгтэй хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Ийм байдлыг хэзээ ч хүлээн зөвшөрөөч болохгүй гэж Мамдани онцлоод АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт хандан Цагаачлал, гаалийн албанаас тус хотод явуулж байгаа ажиллагааг зогсоохыг шаардана гэж Х сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн байна.

Доналд Трамп Цагаан ордон руу эргэж ирснийхээ дараа хууль бус цагаачлалыг хянах бодлогоо чангатгасан. Цагаачлал, гаалийн алба нь Хилийн албатай хамтран хэд хэдэн хотод хууль бус цагаачдыг баривчлах ажиллагаа явуулсан билээ. Миннеаполис хотод явуулсан ажиллагааг эсэргүүцэн жагсаал өрнөж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top